мартах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мэдсэн дуулснаа санахгүй байх, эргэн дурсахгүй болох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto forget
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | мартах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | мартана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | мартлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | мартав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | мартжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | мартсан |
| Хэвшсэн нэр (-даг) | мартдаг |
| Холбох нөхцөл (-ж) | мартаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | мартаад |
| Болзох нөхцөл (-вал) | мартвал |
| Хүсэх (-маар) | мартмаар |
| Захирах (-аарай) | мартаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | мартахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ор тас мартах — тухайн үйл явдлаас юу ч санахгүй байх
номоо мартах — номоо саналгүй орхих, үлдээх
мартана гэдэг маниас урьдын юм — хуучир. - хүн юмаа мартах нь эртнээс улбаатай
Хэлц үг
нойр хоолоо мартах — юмыг бүтээх гэж ихэд махран зүтгэх, ажиллах
Мартах нь үнэг шиг
Гэмших нь баавгай шиг
Мартах нь хурдан
Гэмших нь удаан
Юм сурах хэцүү
Мартах амархан
Зүйр цэцэн үг
Мартсаныг сануулж
Унтсаныг сэрүүлж явах
Мартах нь үнэг шиг
Гэмших нь баавгай шиг
Үгийн гарал
From Proto-Mongolic *umarta-, a rare case of apheresis in Mongolian. Compare Middle Mongol ᠤᠮᠠᠷᠲᠠᠬᠤ (umartaqu), Dongxiang mata.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.