мастер
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.спорт. Спортын тодорхой төрөлд баталсан амжилт үзүүлсэн хүнд олгох зэрэг
- 2.Гарамгай мэргэжсэн мэргэжилтэн, мэргэжсэн ажилтан, мастер тогооч (зэрэгтэй, сайн тогооч), эсгүүрийн мастер (эсгүүрийн мэргэжилтэй хүн
- 3.Удирдагч, ахлагч
- 4.шилжсэн утгаАливаа юманд овжин сэргэлэн хүн.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мастер |
|---|---|
| Харьяалахын тийн | мастерын |
| Заахын тийн | мастерыг |
| Өгөх орших тийн | мастерт |
| Гарахын тийн | мастераас |
| Үйлдэхийн тийн | мастераар |
| Хамтрахын тийн | мастертай |
| Чиглэхийн тийн | мастер луу |
| Олон тоо | мастерууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
волейболын спортын мастер — волейболын спортын мастерын зэрэгтэй тамирчин
үйлдвэрийн мастер — үйлдвэрийн үйл ажиллагааг зохицуулан удирдагч
цехийн мастер — цехийн үйл ажиллаагааг ахлагч
мастер төлөвлөгөө — эн тэргүүнд хэрэгжүүлэх гол зорилтуудыг багтаасан төлөвлөгөө
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.