матах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг залж засч махир, муруй болгох
- 2.Махир юмаар нааш нь татах
- 1.Эчнээ хов хүргэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | матах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | матна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | матлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | матав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | матжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | матсан |
| Хэвшсэн нэр (-даг) | матдаг |
| Холбох нөхцөл (-ж) | матаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | матаад |
| Болзох нөхцөл (-вал) | матвал |
| Хүсэх (-маар) | матмаар |
| Захирах (-аарай) | матаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | матахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мод матах — мод тахийлгах
хана матах — гэрийн хана хийхээр бэлтгэсэн модыг махир болгох нь
үнс матах — хутгуураар үнсийг нааш цааш хөдөлгөн, унагах
хүн матах — нүүр харан бялдуучлаад далд хов мэдүүлэх
Хэлц үг
Матах гээд мад
Маргах гээд таг
Зүйр цэцэн үг
Матахаар модгүй шатахаар өвсгүй
Матах гээд мад
Маргах гээд таг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.