мод
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалБүдүүн хатуу иштэй олон наст ургамал, ишнээс салаа мөчир гарч, модны саглагар орой болно
- 2.ургамалТүлээ
- 1.Нэг метр
- 1.Уртын хэмжээ; 1.06 километртэй тэнцэнэ
- 1.Даалуу, хөзөр зэрэг тоглоомын нэг ширхэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtree (large woody plant); grove, arbor; staff, stave, stick; wood, timber, lumber; firewood; skateboard
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мод |
|---|---|
| Харьяалахын тийн | модны |
| Заахын тийн | модыг |
| Өгөх орших тийн | модод |
| Гарахын тийн | модноос |
| Үйлдэхийн тийн | модоор |
| Хамтрахын тийн | модтой |
| Чиглэхийн тийн | мод руу |
| Олон тоо | моднууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бут мод — туг тугаар багцлан ургах мод
зуун мод — ойгоос тасархай хэсэг бөөм мод
хэрүү мод — уулын ард хүй хүйгээр нягт ургасан мод
хайдаг мод — онгоцны ёроолд нуруу болгон хадсан мод
хүн мод — ганц хүн тэмээнд юм ачихад нөгөө талд хүнийг орлон тэнг тулах ацтай мод
модон эдлэл — модоор хийсэн зүйл; модон аяга, модон байшин, модон гадас, модон савх, модон хувин гэх мэт
мод огтлох — ургаа модыг хөрөөдөж унагах
мод бэлтгэл — модыг ямар нэгэн зүйлд хэрэглэхээр зэхсэн нь
модны мужаан — модоор эдлэл хийх, засварлахад мэргэшсэн хүн
модны давирхай — модноос ялгарах хар хүрэн, хар өнгийн хурц үнэртэй зунгааралдсан шингэн наалдамхай бодос
модны дурс — модны холтос
модны эд — модны холтосны доторх хатуу нягт зүйл
гэрийн мод — гэрийн тооно, унь, хана, хаалга
яс мод — байшин, барилга зэргийн их бие, гол болж байгаа мод
босго мод — хөндлөн гишгүүр мод
модон морь — а.биеийн тамирын харайж сургуулилах хэрэгсэл; б.морины хиймэл толгой сүүлийг тусгай сууринд уяж, ваадан буулгаж сүүжинд уяж морилсон дүрмээр наадах нэг зүйл тоглоом
модон хөлт — гутлын уланд уртхан мод залган явж наадах тоглоом
модон бичиг — гурваас дөрвөн цунгийн хэмжээтэй хавтгайлан зассан модон дээр элдэв дүрсийг сийлбэрлэн зурж харилцах нь
модон бар — хуучир. - сийлмэл модон хэв
модны нохой — амьт. - модхой
модны согсор — урга. - өнгө хөх, урт хавтгай навчтай, улаан үртэй, аливаа модонд тогтож ургадаг нэг зүйл ургамал, чанаж үхэрт идүүлэхэд сайн
модны чийрмаа цэцэг — урга. - модон иштэй, сийрэг навчтай, янз лянхуа цэцгийн адил бөгөөд үнэр маш их, тоорцог шар, дөрвөн сар цэцэглэдэг нэгэн зүйл цэцэг
модны шавтал — урга. - илжгэн чих
модон бадам — урга. - хээр бут бутаар ургадаг, цайвар ногоон өнгөтэй, хэлтэс нь ес, нэг салаанаас нэжгээд цэцэглэж, балчингаас навч гарна, эрхэм чийрмаа цэцгийн адил үнэртэй нэг зүйл цэцэг
навчит мод — урга. - шилмүүст модноос ялгавартай навч бүхий мод
нарс мод — урга. - боргоцой бүхий шилмүүст мод
самрын мод — урга. - хуш
хайлаас мод — урга. - уян бөгөөд бөх чанартай навчит мод
хар мод — урга. - харгай
хувь мод — урга. - мөнх ногоон тураг мод
шилмүүст мод — урга. - навчит модноос ялгавартай шилмүүс бүхий мод
ялам мод — урга. - навчаар нь хүр хорхой тэжээдэг, үрийг нь иддэг нэгэн зүйл мод
мод хагалах — хөрөөдсөн модыг жижиглэх; түлээ хагалах
мод хөрөөдөх — модыг хэрчим болгон огтлох, түлээ хөрөөдөх
гурван мод дурдан — гурван метр дурдан
таван мод торго — таван метр торго
найман мод газар — найман километр газар
мод дутах — даалуу, хөзөр зэргээс дутах
мод ирэх — тоглоход сайн даалуу, хөзөр таарах
завхай мод — а.дүрс өөр боловч нүхний тоо адил хошоодоор хослох даалуу, хөзрийн мод; б.хөзөр, даалуу зэргийн доогуур, муу мод
Хэлц үг
модоо барих — хоосрох, ядуурах
мод болох — мод шиг хатуурах, хөлдөх
модон өмд өмсчихсөн юм шиг — суухгүй хөшөө мэт зогсох байдал
мод толгой — гаанс
мод ваадан, морь эмээлтэй — а.бүх зүйл бэлэн болсон нь; б.даалуугаар жаа тоглоход хожлын бүх мод өөрийн гарт байгаа нь
модон хутгаар үхэр алах — болхи бөгөөд дэмий үйл үйлдэх
Пүрэвийг чинэглэн өдөөж Содбаатартай но-
Далай хэдий гүн боловч ёроолтой
Мод хэдий өндөр боловч үндэстэй
Залуурын дэргэдэх
Мод шулуун
Могой бол зулбадаг
Мод болж ургадаг
Могой мэт зулбаж
Мод мэт долрох
Мод арвин бол салхинаас айхгүй
Хүн арвин бол хүчрээс айхгүй
Мод арвиндаа ач их
Хүн арвиндаа хүч их
Мод бүдүүрвэл сугуйдаг
Хүн өсвөл ухаардаг
Мод голбол түлээгүй
Морь голбол унаагүй
Мод модондоо
Могой нүхэндээ
Мод мушгиу ч ширхэг байдаг
Төрөл хартай ч хэлж байдаг
Мод нь их бол
Сүүдэр нь их
Мод нь хөрсөндөө дээрэнгүй
Муу нь номхондоо дээрэнгүй
Мод өргөстэй боловч чавга нь амттай
Монос яртай боловч мойл нь амттай
Мод өтөлбөл үндэс олон
Хүн өтөлбөл үг олон
Мод суулгасан нь мухар өвгөн
Жимс идсэн нь замын цагаачин
Мод хальстай
Хүн нүүртэй
Мод хөгширвөл үндэс нь илүү
Хүн хөгширвөл мэдэх нь илүү
- … болон өөр 63
Зүйр цэцэн үг
Модны бүдүүн нь
Махны тарган нь
Модны муу жодоо
Махны муу зовлого
Ойн мод урттай богинотой
Олон хүн сайнтай муутай
Хоршоо үг
мод чулуу — хатуу иштэй олон наст ургамал болон байгалийн хатуу биет
ой мод — ой хөвч, уулын мод
Товчилсон үг
БОМБ — Барилга, Ой, Мод Боловсруулах
БОМБҮ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэр
БОМБҮАҮЭ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэрийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэл
МБАА — Мод Боловсруулах Аж Ахуй
МБК — Мод Боловсруулах Комбинат
МБҮ — Мод Боловсруулах Үйлдвэр
МДБ — Мод Дамжуулах Бааз
ОААМБҮУЕГ — Ойн Аж Ахуй, Мод Боловсруулах Үйлдвэрийг Удирдах Ерөнхий Газар
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠮᠣᠳᠤ (modu), from Middle Mongol ᠮᠣᠳᠤᠨ (modun), Proto-Mongolic *modun. Cognate with Khamnigan Mongol модо (modo), Buryat модон (modon), Kalmyk модн (modn), Dongxiang mutun, etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.