мохоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Иргүй, даац муутай
- 2.шилжсэн утгаУхаан муу, сэргэлэн биш
- 3.Хашин хойрго
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрblunt (not sharp); dumb, slow
- үйл үгimperfective participle in -оо (-oo) of мохох (moxox, “to become blunt, to be disheartened”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мохоо |
|---|---|
| Харьяалахын тийн | мохоон |
| Заахын тийн | мохоог |
| Өгөх орших тийн | мохоод |
| Гарахын тийн | мохоогоос |
| Үйлдэхийн тийн | мохоогоор |
| Хамтрахын тийн | мохоотой |
| Чиглэхийн тийн | мохоо руу |
| Олон тоо | мохоогууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мохоо сэлэм — иргүй сэлэм
мохоо өнцөг — тэгш өнцгөөс их, дэлгээ өнцгөөс бага
мохоо дэгээ — эд эрхтнийг татаж тэлэхэд зориулагдсан мэс заслын үзүүргүй гох татуурга
мохоо могой — амьт. - толгой өргөн болоод охор, хошуу мохоо, хүзүү нарийн, бие хавчгар, сүүл нарийн, уулархаг орны модонд буюу газарт байрлаж үдэш гарч, эмгэн хумс, нүцгэн сальс, өт зэргээр хооллодог, хоргүй бөгөөд нялцгай биетнийг устгадаг учраас тариаланд ашигтай зайгуул могойн язгуурын амьтан
харамч эзний хутга мохоо цэцэн — гар татах
мохоо ухаантай — ухаан муутай
мохоо хүн — залхуу хойрго хүн
Хэлц үг
мохоондоо тулах — а.арга мухардах; б.ихэд ядарч туйлдах, зовох; в.хэрүүл тэмцэл туйлдаа хүрэх
Мохоо боловч хутга
Муу боловч залуу
Муу хүн магтахаар
Мохоо хутга билүүдэхээр
Муу хүн үгэнд дуртай
Мохоо хутга гарт дуртай
Муу хүнд нохой хуцуу
Мохоо хутганд мод хатуу
Муу хүнд эрх өгч
Мохоо хутганд ган тавих
Муу хүү эцгийн зовлон
Мохоо хутга гарын зовлон
Муу ч гэсэн монголын хийсэн юм
Мохоо ч гэсэн төмрөөр хийсэн юм
Зүйр цэцэн үг
Мохоо боловч хутга
Муу боловч залуу
Үгийн гарал
мохох (moxox, “to become blunt”) + -аа(н) (-aa(n)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.