мундар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алдаа осол, шившиг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мундар |
|---|---|
| Харьяалахын тийн | мундрын |
| Заахын тийн | мундрыг |
| Өгөх орших тийн | мундарт |
| Гарахын тийн | мундраас |
| Үйлдэхийн тийн | мундраар |
| Хамтрахын тийн | мундартай |
| Чиглэхийн тийн | мундар луу |
| Олон тоо | мундрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мундраа тарих — шившигтэй зүйл хийсэн нь олонд мэдэгдэх
мундраа хутгах — муу муухай алдаа осол олныг гаргах
Хэлц үг
мундар нь халдах — шившгээ хутгах
Энэ амжилтанд хүрэхийн тулд олон юм үзсэн. Мундар халдаж явсан үе олон ч бий.
мундраа тарих — шившигтэй зүйл хийсэн нь олонд мэдэгдэх, шившигт явдал нь илрэх
Энэ нууцийг задруулж, мундраа тарих ухамсаргүй толгой гэж бодож байсан юм.
Зүйр цэцэн үг
Муу нэртэй
Мундар цолтой
Муу хүн мундар татна
Муруй мод новш татна
Хоршоо үг
мундар шившиг — муу муухай, ичгүүрт явдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.