Үндсэн хэсэг рүү шилжих

мухар

тэмдэг нэрнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Аливаа юмны үзүүр, ир зэргийн мохоо байдал
  2. 2.
    Эвэр, үсгүй байдал
  3. 3.
    Юмны битүү булан
  4. 4.
    Алс буйд, хол
  5. 5.
    Хар ухаанаараа бодож сэтгэх нь
нэр үг
  1. 1.
    ангийн улирлын турш анчдын байрладаг жижиг оромж

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмухар
Харьяалахын тийнмухрын
Заахын тийнмухрыг
Өгөх орших тийнмухард
Гарахын тийнмухраас
Үйлдэхийн тийнмухраар
Хамтрахын тийнмухартай
Чиглэхийн тийнмухар луу
Олон тоомухрууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • мухар өнцөг — хурц биш, мохоо өнцөг

  • мухар сүх — а.иргүй сүх; б.ишлээгүй сүх

  • мухар гэдэс — бүдүүн гэдэсний нарийн гэдэстэй нийлэх эхэн хэсэг

  • мухар олгой — олгойны хажууд унжсан өт шиг ургацаг хэлбэртэй бяцхан үлдэц эрхтэн

  • мухар ханцуйтай дээл — нударгагүй дээл

  • мухар чийх — нэвчиж цоорохгүй битүүгээр буглах яр

  • мухар үнээ — эвэргүй үнээ

  • мухар толгой — а.мал амьтны эвэргүй толгой; б.үсийг нь хуссан хүний толгой; в.мод шилбэгүй гаансны толгой; г.овоо, шовх орой байхгүй дов газар

  • мухар гудамж — нэвт гарах боломжгүй битүү гудамж

  • мухар нүх — цааш гарах гарц байхгүй нүх

  • хүүдийний мухар — уутны ёроол

  • газрын мухар — буйд бөглүү, зэлүүд нутаг

  • мухар ухаан — хар ухаан

  • мухар санаа — тоймчлон, хар ухаанаараа сэтгэж бодох бодол

  • мухар сүсэг — сохроор итгэх итгэл бишрэл

  • мухар зуун төгрөг — илүү дутуугүй яг зуун төгрөг

  • мухар таван өдөр болох — яг таван өдөр болох

  • гар мухар — гар хоосон

Хэлц үг

  • мухар нударгаар бухын хамар нүхлэх — муйхарлах

  • гэрийн мухар сахих — гадагш гарахгүй байх

  • мухарт нь тулгах — хэрэг явдлыг эцэст нь тултал хөөцөлдөх

  • ↑бодлын мухарт хийх

  • ↑ гар мухар

  • ↑ гэрийн мухар сахих

  • ↑ тэнгэрийн хаяа, газрын мухар

  • ↑ ходоодныхоо мухарт хийх

  • Мунаг толгой

  • Мухар олгой

  • Мунхаг бодол

  • Мухар дайсан

  • Мунхаг хүн эндүүрэх нь хэцүү

  • Мухар үхэр мөргөх нь хэцүү

  • Муу санаатан

  • Мухар хутгатан

  • Муу үгийг хөөвөл баригдана

  • Мухар нүхийг ухвал мухардана

  • Муу хүн гэрийн мухарт

  • Мухар хожуул уулын царамд

  • Муу хүн сэжигч

  • Мухар үхэр сэжээч

  • Муу хүн хойморсог

  • Мухар үхэр тугалсаг

  • Муу хүн хэлэмтгий

  • Мухар үхэр хэрчимхий

  • Муу хүн хэрүүлч

  • Мухар хутга зорооч

  • Муу хүн шооч

  • Муу хүнд арга бүү таниул

  • Мухар үхэрт хаалга бүү таниул

  • Муу хүнд аяга бүү үзүүл

  • Мухар үхэрт худаг бүү үзүүл

  • Муу хүнд үг бүү хэл

  • Мухар үхэрт буулга бүү үзүүл

  • Муу хүний дуу нь их

  • Мухар тэхийн засаа нь их

  • Муу хүний үг

  • Мухар хожуулын утаа

  • Муу хүнийг аргаар

  • … болон өөр 42

Зүйр цэцэн үг

  • Муу хүн шооч

  • Мухар хутга зүсээч

  • Муу хүн сонжооч

  • Мухар үхэр сэжээч

  • Муу хүнд аяга бүү үзүүл

  • Мухар үхэрт худаг бүү үзүүл

  • Муу үгийг хөөтөл баригдана

  • Мухар нүхийг ухтал дана

  • Мууг нь малтаж

  • Мухрыг нь төөлөх

Хоршоо үг

  • мухар мулзан — эвэргүй болоод халзан байдал

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.