мушгиа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мушгиж эрчилсэн зүйл
- 2.Мушгиж бөөгнүүлсэн юм
- 3.Үндэсний бөхийн мэх.
- 1.Умайн хөндийд тавьж, жирэмслэхээс сэргийлэх хэрэгсэл, эмтэй, эмгүй хоёр янз байна.
- 1.Хавтгай дээр нэгэн цэгийг тойрон өөрийгөө үл огтлон зурагддаг шугам.
- 1.мушгирсан хэлбэр
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мушгиа |
|---|---|
| Харьяалахын тийн | мушгианы |
| Заахын тийн | мушгиаг |
| Өгөх орших тийн | мушгиад |
| Гарахын тийн | мушгианаас |
| Үйлдэхийн тийн | мушгиагаар |
| Хамтрахын тийн | мушгиатай |
| Чиглэхийн тийн | мушгиа руу |
| Олон тоо | мушгианууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мушгиа нь сулрах — эрч нь сулрах, задрах
мушгиа унгас — мушгиж бөөгнүүлсэн унгас
мушгиагаа алдах — а.мушгисан ороомог задрах; б.эрч нь гарах
Хэлц үг
Муу хүн хууль цаазанд харш
Мушгиа мод хөрөө сүхэнд харш
Муу хүний үг нь олон
Мушгиа модны гишүү нь олон
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.