мэдлэг
Тайлбар
- 1.Танин мэдэх үйл ажиллагааны үр дүнд тодорхой мэргэжлээр сурч боловсрол эзэмшсэн төвшин, мэдэц
Нийлмэл үг
мэдлэг сайтай — сурч мэдсэн зүйл ихтэй
мэдлэг нимгэн — сурч мэдсэн зүйл бага
мэдлэг арвижих — аливаа зүйлийн талаар ухаарч мэдэх төвшин нэмэгдэх
онолын мэдлэг — ямар нэгэн зүйлийн талаарх онолын мэдэц, төвшин
Зүйр цэцэн үг
Мэдлээ гэж бүү эрд мэдлэгийн зах хязгааргүй
Хоршоо үг
мэдлэг боловсрол — сурч мэдсэн зүйлийн төвшин
мэдлэг дадлага — сурч эзэмшсэн зүйлийн төвшин, түүнийг амьдралд хэрэглэх чадвар
мэдлэг мэргэжил — тодорхой салбарын мэдлэгийг тогтолцоотой эзэмших нь
мэдлэг туршлага — ажил амьдралаас олж авсан мэдлэг чадвар
мэдлэг ухаан — боловсрол болон хийсвэрлэн сэтгэх чадвар, мэдэц ухаан
мэдлэг чадвар — хүний сурч эзэмшсэн төвшин, түүнийгээ хэрэглэх чадал, дадлага
оюун мэдлэг — гадаад ертөнцийн тухай хүний тархинд бий болсон ойлголт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.