Үндсэн хэсэг рүү шилжих

мэлхий

нэр үг/miɮxi/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠮᠡᠨᠡᠬᠡᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    амьт. Хойд хоёр хөл нь дэвхрэн хөдлөхөд зохицсон, урт бөгөөд сүүлгүй, газар уснаа амьдрах хоёр нутагт амьтан
  2. 2.
    Мэлхий шиг жижиг, намхан
  3. 3.
    зурхайӨрнийн зурхай ёсоор долоодугаар сар

Англи утга

  • нэр үгfrog, toad; small; cancer

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмэлхий
Харьяалахын тийнмэлхийн
Заахын тийнмэлхийг
Өгөх орших тийнмэлхийд
Гарахын тийнмэлхийгээс
Үйлдэхийн тийнмэлхийгээр
Хамтрахын тийнмэлхийтэй
Чиглэхийн тийнмэлхий рүү
Олон тоомэлхийнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • намгийн мэлхий — амьт. - намагт амьдардаг мэлхий

  • яст мэлхий — амьт. - гадуураа эвэрлэг ясан хуягтай, богино хөлтэй, удаан хөдөлгөөнтэй мөлхөгтөн багийн амьтан

  • мэлхий замаг — урга. - иш нь урт, нуур цөөрмийн ус, гуу суваг, тутрагын тарианд зэллэн ургах бөгөөд үе бүрт нь сахал, үндэс, навч ургадаг, дугариг зүрхэн хэлбэртэй, гүн ногоон болоод улбар шар навчтай, цагаан цэцэг бүхий олон наст өвс

  • мэлхий тариа — урга. - навч нь тэгшхэн хавтгай, сүрэл нь өндөр шулуун, нарийн сахлаг үндэстэй, усны хажуу, нойтон чийгтэй газар ургах нэг наст өвс

  • алаг мэлхий — тогл. - шагайгаар мэлхийн бие­ийг дүрслэн өрөөд шоо орхиж наадах монгол үндэсний нэг зүйл тоглоом

  • мэлхий ааруул — аарцаар хийсэн базмал идээ

  • мэлхий хаалга — а.хотын хэрэмний хаалганы дээрээс унагаж тавих хавтгай мод; б.хашаа, хэрэм, том хаалга зэрэгт хийсэн жижиг хаалга

  • мэлхий сар — долоодугаар сар

Хэлц үг

  • Багачууд бүр адилгүй

  • Мэлхий бүр ногоонгүй

  • Мэднэ мэднэ гээд

  • Мэлхий алж ганзагалах

  • Мэлхий гурав дэвхрээд нэг амардаг

  • Мэдсэнээ нэг хэлээд сэтгэл амардаг

  • Мэлхий дэвхрээд хаа хүрэх вэ

  • Мэхт бадраад юу болох вэ

  • Мэлхий харайвч замгаас холдохгүй

  • Мэхтэн залилавч гутамшгаас зайлахгүй

  • Мэлхий харайвч мөн доороо

  • Мөндөр үсрэвч энэ дороо

  • Мэлхий харайвч мөн дороо

  • Мэх хийвч мөн хэвдээ

  • Мэлхий шавардах

  • Мэргэн гэнэдэх

  • Мэргэн алддаг

  • Мэлхий шаварддаг

  • Мэргэн боловч гэнэддэг

  • Мэлхий боловч шаварддаг

  • Мэргэн хүний мэх сайн

  • Мэлхий идэхэд батгана сайн

  • Нуур дэлсэж

  • Мэлхий айлгах

Зүйр цэцэн үг

  • Мэнд сууж

  • Мэлхийд хазагдахгүй байх

  • Мэлхий харайвч мөн дороо

  • Мөндөр үсрэвч энэ дороо

  • Мэднэ гэхлээр мэлхий алж ганзагална

Үгийн гарал

From Proto-Mongolic *menekei, compare Kalmyk меклә (meklä), Daur meleg. The -l- may come from a dissimilation of the two nasals. Astronomical sense may be a semantic loan from Tibetan, see ཀརྐ་ཊ (krka ṭa).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.