мэргэд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрдэм мэдлэгтэй хүмүүс
- 1.эрдэсНогоон багана чулуу.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мэргэд |
|---|---|
| Харьяалахын тийн | мэргэдийн |
| Заахын тийн | мэргэдийг |
| Өгөх орших тийн | мэргэдэд |
| Гарахын тийн | мэргэдээс |
| Үйлдэхийн тийн | мэргэдээр |
| Хамтрахын тийн | мэргэдтэй |
| Чиглэхийн тийн | мэргэд рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мэргэдийн сургаал — эрдэм мэдлэгтэй хүмүүсийн сургаал
ухаантан мэргэд хоршоо — эрдэм, ухаан хосолсон хүмүүс
Хэлц үг
Амьтан болгон аминдаа хайртай
Мэргэд болгон ажилдаа хайртай
Арслан үнэгний чуулганд үзэсгэлэнгүй
Мэргэд тэнэгүүдийн чуулганд үзэсгэлэнгүй
Далай усаар ханадаггүй
Мэргэд номоор ханадаггүй
Мэргэд боловч ханьгүй бол өнчин
Мундаг боловч бүлгүй бол өнчин
Мэргэд зурхайчаар үзүүлж
Мэнгэ хөлгийг тааруулах
Мэргэд мэргэндээ хууртдаг
Мэхч мэхэндээ ойчдог
Мэргэд өөртөө нум мэт татавч
Мунхгууд сум мэт харвана
Мэргэд сайд хэзээд
Мэргэн болгоомжийг сахина
Мэргэд цуглавал зөвдөөн болдог
Мунхгууд цуглавал зодоон болдог
Сүү гашилбал язмаг
Мэргэд ганцаардвал өнчин
Хаан өөрийн оронд хүндлэгддэг
Мэргэд хүн бүхэнд хүндлэгддэг
Зүйр цэцэн үг
Гэрийн бахархал үр хүүхэд
Улсын бахархал ухаантан мэргэд
Мэргэдийг хорсговол эрдэм гарах
Мунхгийг хорсговол балаг гарах
Мэргэд цуглавал сонсголон болох
Мунхгууд цуглавал зодоон болох
Хоршоо үг
эрдэмтэн мэргэд — шинжлэх ухааны аль нэг салбарын мэдлэгт мэргэшсэн хүмүүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.