мөлжүүр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мөлжиж идэх махны зүйл
- 2.Өвсний хальс
- 3.шилжсэн утгаЦааш шавхахад гарч ирэх хөрөнгө зоорь
- 4.шилжсэн утгаШавхагдашгүй сайн чанар.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мөлжүүр |
|---|---|
| Харьяалахын тийн | мөлжүүрийн |
| Заахын тийн | мөлжүүрийг |
| Өгөх орших тийн | мөлжүүрт |
| Гарахын тийн | мөлжүүрээс |
| Үйлдэхийн тийн | мөлжүүрээр |
| Хамтрахын тийн | мөлжүүртэй |
| Чиглэхийн тийн | мөлжүүр лүү |
| Олон тоо | мөлжүүрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мөлжүүр муутай — мөлжиж идэх мах муутай
мөлжүүр үлдээх — мөлжиж идэхдээ ясыг махнаас нь сайн цэвэрлээгүй, дахин мөлжих мах үлдээх
өвсний мөлжүүр — өвсний хальс
мөлжүүр үндэс — урга. - ургамлын нэхдэс дотор сунан ургаж, шим шүүсийг нь сорон амьдардаг үндэс
мөлжүүр хорхой — амьт. - шимэгч хорхой
Хэлц үг
мөлжүүр дээж — зоосоор наадахад хожсон хүн нь дээж барих адил авах бага сага зоос
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.