Үндсэн хэсэг рүү шилжих

мөнх

тэмдэг нэрнэр үг/moŋx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠮᠥᠩᠬᠡ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Юмс үзэгдлийн хувирч өөрчлөгдөхгүй, харьцангуй бат бэх орших чанар, үүрд, эгнэгт
  2. 2.
    хуучирсанНайман хүллийн нэг, тэнгэрийг төлөөлнө
нэр үг
  1. 1.
    төгсгөлгүй цаг хугацаа

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрeternal

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмөнх
Харьяалахын тийнмөнхийн
Заахын тийнмөнхийг
Өгөх орших тийнмөнхөд
Гарахын тийнмөнхөөс
Үйлдэхийн тийнмөнхөөр
Хамтрахын тийнмөнхтэй
Чиглэхийн тийнмөнх рүү
Олон тоомөнхүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • мөнх дуурсагдах — үүрд дуурсагдах

  • мөнх зул — үргэлж асах зул

  • мөнх ногоон ургамал — жилийн дөрвөн улиралд үргэлж ногоон өнгөтэй байдаг ургамал

  • мөнх сарьдаг — мөнх цаст уул

  • мөнх цас — өндөр уулын оройд тогтсон хайлдаггүй цас

  • мөнхийн ус — уусан хүн үхдэггүй хэмээн үлгэр домогт гардаг шидэт ус

  • мөнх цэвдэг — газрын хөрсөн дор ба дээр байх үргэлжийн хөлдүүс байдал

  • мөнх бус — хамаг юм хэзээд өөрчлөгдөх жамтай

  • мөнх бусыг үзүүлэх — цээр. - нас барсныг цээрлэн хэлэх

  • мөнх бусыг үзэх — нас барах

  • мөнх нойрсох — нас барах, үхэхийн хүндэтгэл

  • үхэлгүй мөнх — хэзээ ч үл үхэх

  • мөнх өвс — урга. - мөнх ногоон олон наст өвс, өлзийт өвс

  • мөнх харгана — урга. - навч нь ганддаггүй, нэг зүйл харгана

  • мөнх сугас — амьт. - мөрөн голд төрдөг, өнгө хар, толгой том, хайрстай нэг зүйл загас

  • мөнх хөх тэнгэр — монголчуудын бөөгийн мөргөлийн шүтээн тэнгэр

Хэлц үг

  • мөнх нойрсох — үхэхийн хүндэтгэл

    Түүнийг ганцааранг гэр орхиод хоёрхон минутын зав болоогүй бээр, бид буцан ороход хэвтээ түшлэгт сандал дээрээ тайвуухан нойрссон байлаа. Гэтэл нэгэнтээ мөнх нойрсжээ (Марксын бунхан дээрх яриа).

    Өвөө минь, гэнэт нүдээ хүчтэйхэн нэг нээж аваад “Хүү минь! Чиний шарнуудыг цөмөөр нь устгаж аавын өшөөг авч өг!” гээд амьсгалаа хурааж мөнх нойрсчихов (Намхайсүрэн, Ураг).

  • ↑ ертөнцийн мөнх бусыг үзүүлэх

  • ↑ орчлонгийн мөнх бусыг үзүүлэх

  • Мөнгө ховдог

  • Мөнх тэнгэрт

  • Мөнх бусыг бодолгүй

  • Мөрийн өндрийг хүсэшгүй

  • Мөнх настай

  • Мөнгөн дөрөөтэй

  • Энх жаргаж

  • Мөнх наслах

Зүйр цэцэн үг

  • Төв шударга мөнх

  • Түрэмгий зусар хэврэг

  • Алт шороонд дарагддаг

  • Алдар мөнхөд дарагддаггүй

  • Эд нь хэврэг

  • Эзэн нь мөнх байг

Хоршоо үг

  • ашид мөнх — үүрд, эгнэгт

  • өнө мөнх — удаан хугацаанд хувирдаггүй мөнх

  • үүрд мөнх — үргэлж, эгнэгт

  • энх мөнх — эгнэгт амар амгалан байх нь

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠮᠥᠩᠬᠡ (möngke), from Middle Mongol ᠮᠥ᠍ᠩᠬᠡ (möngke) / ꡏꡡꡃ ꡁ (moŋ kha), ultimately from Proto-Turkic *beŋkü. Compare Old Uyghur 𐽹𐽰𐽺𐽷𐽳 (mʾnkw /⁠mäŋü⁠/), 𐽹𐽰𐽺𐽷𐽷𐽳 (mʾnkkw /⁠mäŋgü⁠/), Old Turkic 𐰋𐰭𐰏𐰇 (b²ŋg²ẅ /⁠bäŋgü⁠/).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.