найруулах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хооронд нь тохируулж нийцүүлж холих
- 2.Жүжиг, киног зааварлан дэглэн тоглуулах
- 3.Галт тэрэгний хөдөлгөөнийг тохируулан бэлтгэх
Англи утга
- үйл үгto compose, compile, blend, stage, produce, edit
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | найруулах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | найруулна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | найрууллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | найруулав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | найруулжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | найруулсан |
| Хэвшсэн нэр (-даг) | найруулдаг |
| Холбох нөхцөл (-ж) | найруулж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | найруулаад |
| Болзох нөхцөл (-вал) | найруулбал |
| Хүсэх (-маар) | найруулмаар |
| Захирах (-аарай) | найруулаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | найруулахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
найруулан хутгах — тухайн зүйлийн бүрэлдэхүүнд орох бодосуудыг зохистойгоор нийлүүлэн холих
эм найруулах — эмний орц, тунг тохируулах
жүжиг найруулах — жүжигчдийн хэлэх үгийн утгыг зөв зохистой, үзэгдлүүдийн хоорондын уялдаа холбоог эвтэй сайхан болгох
галт тэрэгний хөдөлгөөн найруулах — галт тэрэг осол аюулгүй хөдлөхөд бэлэн болгох
хор найруулах — а.амьтныг хөнөөх уусмал бэлтгэх; б.шилж. бусадтай үгсэн албан тушаалд өөрийн хүнийг дэвшүүлэх; в.шилж. үгсэн хуйвалдаж зохих шийдвэр гаргах
Үгийн гарал
найрах (najrax, “to be in harmony”) + -уулах (-uulax)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.