нанчид
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хүндэтгэлхуучир. Өргөл цацлын архи;
- 2.хүндэтгэлАрхины хүндэтгэл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нанчид |
|---|---|
| Харьяалахын тийн | нанчдын |
| Заахын тийн | нанчдыг |
| Өгөх орших тийн | нанчдад |
| Гарахын тийн | нанчдаас |
| Үйлдэхийн тийн | нанчдаар |
| Хамтрахын тийн | нанчидтай |
| Чиглэхийн тийн | нанчид руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нанчид зооглох/нанчид хүртэх — архи уух
нанчид өргөх — баруун гарын ядам хурууны өндгийг архинд дөнгөж хүргэн, эрхий хурууны өндгөөр ядам хурууныхаа өндгийг инчдэн хангай дэлхийд архины дээжийг өргөх
Хэлц үг
нанчид зооглох/хүртэх — архи уух
Дарь эхийн гараас алтан тагштай нанчид хүртэж жаргана (С.Эрдэнэ, Диваажинд хүргэх оньс).
нанчид өргөх — баруун гарын ядам хурууны өндгийг архинд дөнгөж хүргэн, эрхий хурууны өндгөөр ядам хурууныхаа өндгийг инчдэн хангай дэлхийд архины дээжийг өргөх
Ядам хуруугаараа нанчид өргөж, духандаа хүргээд буцааж тавьлаа (Т.Бум-Эрдэнэ, Аавтай минь бүжиглээч).
нанчидтай барилдах — архи уух
Лувсангийн хүү овоо мөч чацтай, хүнтэй гар зөрүүлэхүйц юм болмоор байсан юмсан. Сүүлдээ нанчидтай барилдсаар өнгөрөх шив дээ (Г.Дамба, Наадмын сонин).
Навсан цагаагч гүү шогших тутам янзтай
Нанчид уусан ходоод халах тутам баяртай
Нанчид нанчид гэвч
Нарийн хар архи
Нарийвчлан сайн бодвол
Найман там хорын нэг
Хоршоо үг
архи нанчид — архи дарс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.