Үндсэн хэсэг рүү шилжих

нар

нэр үгсул үг/nɐɾ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠠᠷᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Дэлхий ба бусад гаригуу­дын тойрон эргэх огторгуйн гэрэлт од

Англи утга

  • нэр үгsun
  • сул үгA particle used to connote plurality. It is used after words that refer to people.; Connotes associative objects of a person.

Тийн ялгал

Нэрлэхийн тийннар
Харьяалахын тийннарныW
Заахын тийннарыгW
Өгөх орших тийннарандW
Гарахын тийннарнаасW
Үйлдэхийн тийннараарW
Хамтрахын тийннартайW
Чиглэхийн тийннар луу
Олон тоонарууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • нарны аймаг — нар түүнийг тойрон эргэх том, бага гариг, тэдгээрийн дагуул, сүүлт од, солирын биетээс бүрдсэн тог­толцоо

  • нарны дуран — нарыг ажигладаг од зүйн багаж

  • нарны зай — нарны цацрагийг шууд цахилгаан энергид хувиргадаг хагас дамжуулагч фото цахил­гаан үүсгүүр

  • нар битүү — нар гарахаас өмнөх үе

  • нарны халх — шүхэр

  • нар буруу — зүүн, цагийн зүүний эсрэг

  • нар зөв — баруун, цагийн зүүний дагуу

  • хур нар — зун, намрын үд дундын хурц нар

  • хурц нар — төөнөсөн аагим халуун нар

  • нар барих — нар хиртэх

  • нар буцах — өвөл, зуны туйл болох

  • нар гарах — а.нар дээш мандах; б.шилж. баяртай явдал тохиолдох

  • нар жаргах — нар шингэх

  • нар орох — нар баруунаас бууж үдэш болох

  • нар голлох — үд дунд болох

  • нар ханын элэг өнгөрөөх — үд өнгөрөх

  • нар дайрах — юмны дээгүүр нарны гэрэл тус өнгөрөх

  • нар таших — нар хэлбийх

  • нар хирлэх — нар хиртэх

  • нар хиртэх — нарны явах замд сар ташаалан ойртож халхлагдах

  • нар хошлох — нарны хажууд солонго мэт цацрал бий болох

  • нар хүрээлэх — агаар мандал дахь мөсөн талстуудад нарны гэрэл хугарч ойсноос нарны эргэн тойронд тойрог үүсэх

  • нар хүүшлэх — нар халхлан сүүдэр буух

  • нар шингэх — орой болох

  • наранд гаргах — нар тусах газар юм тавих

  • наранд ээх — нар тусах газар тавих

  • нар булаалдах — хуримын ёслолын монгол наадам, худ ургийн талаас гал бүрд дөрвөн морьтон оролцож талцан наадна

  • наранд мөргөх — хүүхнийг төрсөн аавын гэрээс гаргаж, шинэ гэрт оруулахын өмнө гэрийн хаяанд хүү, бэр хоёрыг мандах нарны зүг харуулан зэрэгцүүлэн суулгаж, шаант чөмөгний бүдүүн талыг хүүд, нарийн талыг хүүхэнд атгуулан “шар наранд мөргөмүй, шаант чөмөг атгамуй” гэж хэлүүлэн нарны зүг гурван удаа мөргүүлэх хуримын зан үйл

  • наран мандал — хурдан морины уралдаанд гуравт давхисан морь

  • наран засал — нарны туяаг ашиглан өвчин, эмгэгийг эмчлэн эдгэрүүлэх арга

  • наран угаал — наранд шарж эмчлэх эмчилгээ

  • наран ногоо — урга. - хээр ургадаг, цагаан үндэстэй, улаан иштэй, ногоон навчтай, хар үртэй, үрийг боловсруулж иднэ, морин шүд

  • гоёмсог наран ногоо — урга. - дулаан уур амьсгалтай газар, элсэрхэг хөрсөнд ургадаг нэг наст өвс, гоёмсог морин шүд

  • наран тэмээ — амьт. - Африк, Ази тивийн зарим газар орших нэг бөхтэй тэмээ, үс ноос бага боловч сүү сайтай, говь цөл газар аян жин тээхэд хэрэглэнэ

  • наран удвал цэцэг — урга. - усанд ургадаг, дэгдүүр навчтай, зангууны цэцгээс томоохон цэцэгтэй, шар цагаан хоёр зүйл бий; нар зүг хандаж цэцэглэнэ, нар шин­гэхэд навчны дор нуугдана

  • наран хайнаг — амьт. - монгол бух дагасан сарла­гийн үнээнээс гарсан төл; усан хайнаг

  • наран цэцэг — урга. - том шар цэцэг бүхий өндөр ургадаг, үрийг нь авч тос боловсруулна

  • нар нар хийх — нижгэнэн дууга­рах

Хэлц үг

  • нар нь гарах — хүссэн нь биелж баярлах

  • нартай уралдан босох — эрт босох

  • нар салхины бараа хараагүй — а.гэрээс гарч үзээгүй; б.олон хоног хоригдох; в.ажил төрөл хийдэггүй, бие оторлож сурсан

  • нар эрт, нас залуу — юм бүхэн эхэлж байгаа нь

  • шар нар, бор хоног — өдөр хоног

  • нар сар гэрэлтэх — уранхай ноорхой дээвэртэй гэр, сууц

  • нар сар шиг — эрс тэс өөр

  • нартаас халих — нас барах

  • нар барих — азтай байх, азын тэнгэр ивээх

    Нар барих хувьтай өдөр байдаг л юм байна.

  • нар баруунаас [хойноос] гарах — а.огт байж болшгүй зүйл

    Хүрэлсүх шударга гэвэл нар баруунаас гарах байлгүй. б.санаандгүй сайн учир тохиолдох

  • нар [нь] гарах — хүсэн хүлээсэн баярт үйл явдал болох

    Арай гэж нэг өдөр Ерөөлт ирэхэд Болормаагийн нар гарч, уйтгарлахыг түр зуур мартана (Д.Түдэв, Уулын үер).

    Хойд даваан дээгүүр улаан туг хийсэн үзэгдэхэд хүлээстэй хүмүүсийн нар гарч, ардын цэргийн урай гэж хашхирахад авлигач харгисуудын сүнс зайлан, ард түмний сүлд хөгжинө (Д.Нацагдорж, Үзэгдээгүй юм).

  • нар дээр байхад, ногооны сөлтэй байхад — нас залуу байх

    Нар дээр, ногооны сөлтэй байхад юундаа намайг гэрлүүлнэ гэж яарна вэ?

  • нар нь унаж, зам нь хаагдах — уруудаж доройтох, өмөг түшгээ алдаж цог сүлд нь буурах

    Чөлөөлөгдсөний дараа тэдний нар нь унаж, зам нь хаагдсан тул нэрээ сольж зүсээ буруулаад манай энд ирж нуун далдалсан байна (Баяндалай, Нэгэн удаагийн зөрөлдөөн).

  • нар ханын элэг өнгөрөх — үд хэлбийх

    Төмөр энэ жил нар ханын элэг өнгөртөл байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • нар ханын толгой шүүрэх — үд хэлбийх

    Есөн цагийн үе болох

  • нар сар гэрэлтэх/харагдах — гэр эвдэрч хуучрах, гэрийн дээвэр сиймийх, онго цонго, унхиа цунхиа болох

    Самбуу гуай, Гэрэл, Гэрэлийн ээжий бүгдээрээ л манайд оч гэнэ. Гэтэл манайх гэдэг нар сар гэрэлтсэн бор гэртэй айл байдаг (С.Дашдооров. Говийн өндөр).

  • нар сар хоёр шиг — эрс ондоо, тэс өөр гэсэн утга

    Одоо Осор, Чулуун хоёрыг зэрэгцүүлж бодоход нар сар хоёр шиг, өдөр шөнө хоёр шиг байна (С.Удвал, Одгэрэл).

  • нар харах — амьд явах

    Нар харах өдрийн тоо цөөрсөөр... бие минь улам доройтож байгаа нь илт байлаа.

  • нар элээх — өдөр өнгөрөөх

    Нар элээх бүр намба сууж, бодол удааширна.

  • наран хүмүүс — япончууд, япон хүмүүс

    Наран хүмүүс өөрсдөө туслах гэж байгаа бус туслуулах гэж байгаа мэт эелдэг загнаж их сайн хэмээн нахилзаж бөхөлзсөөр угтжээ (Д.Төрбат, Адын совин).

  • наранд гарах — шоронгоос суллагдаж гарах

    Дүвчин наранд гарахад ахиад хоёр жил дутуу байна даа.

  • нарны голтойд — эртхэн, нарны эртэд

    Ачаа бараагаа аваачаад арын тэвшин дээр хаячих, нарны голтойд наагаад буучихъя (С.Дашдооров, Айлын хүүхэн Алигэрмаа).

  • нарт орчлонгийн ус уух цаг — амьдрах хугацаа, амьдралын үе

    Нарт орчлонгийн ус уух цаг ингээд дуусч байна гэж ч бодоогүй л дээ.

  • ↑ намрын оготор шар нар

  • ↑ насны наран хэлбийх

  • ↑ баярын нар нь гарах

  • ↑ бор овоохойд нар гийгүүлэх

  • ↑ мананы нар манартал шарах

  • ↑ өөд нар харах

  • ↑ үдийн нарны сүүдэр шиг

  • ↑ ханын толгойн нараар босох

  • ↑ шар нар, бор хоног

  • ↑ шар нар, бор хоногийг өнгөрүүлэх

  • ↑ хаанаас нар гарсан бэ

  • ↑ хоёр нарны хооронд

  • Гэдэс цадвал хишиг өдөр

  • Нар гарвал сайн өдөр

  • Намар болоход навч шар

  • Нар гарахад тал шар

  • Нар баруун хойноос гарч

  • … болон өөр 77

Зүйр цэцэн үг

  • Нар гарвал дулаан болно

  • Нас ахивал хэрсүү болно

  • Нар нь унаж

  • Зам нь хаагдах

  • Наранд унтаж

  • Саранд бөөсөө хайх

  • Наранд эрсэнгүйгээ саранд эрэх

  • Намар хийсэнгүйгээ өвөл хийх

  • Алтан дэлхийг нар гийгүүлдэг

  • Ард олныг эрдэм гийгүүлдэг

  • Наргүй өдөр бүрэнхий

  • Саргүй шөнө харанхуй

Хоршоо үг

  • нар сар — огторгуйн эрхэс

  • нар салхи — гэрэлт од болон агаарын хийн урсгал

  • нар хур — нар, хур бороо бүхий

  • нар нир — нижгэнэсэн дуу авиа

Товчилсон үг

  • НХ — Нар Хиртэлт

Үгийн гарал

From Middle Mongol ᠨ᠋ᠠᠷᠠᠨ (naran, “sun”), from Proto-Mongolic *naran (“sun”). Compare Buryat наран (naran), Kalmyk нарн (narn), Dongxiang naran, Khitan 𘲺 (nair). Maybe related to Korean 날 (nal, “day”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.