нарс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалБөөрөнхий боргоцойтой, мөнх ногоон, урт хос шилмүүстэй нэгэн зүйл мод
Англи утга
- тэмдэг нэрdeal, soft pine plank
- нэр үгpine ((Pinus, Pinaceae)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нарс |
|---|---|
| Харьяалахын тийн | нарсны |
| Заахын тийн | нарсыг |
| Өгөх орших тийн | нарсанд |
| Гарахын тийн | нарснаас |
| Үйлдэхийн тийн | нарсаар |
| Хамтрахын тийн | нарстай |
| Чиглэхийн тийн | нарс руу |
| Олон тоо | нарснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нарсан төгөл — нарс модон төгөл
хар нарс — урга. - өнгө ногоон, тураг мод, барилгын дэр мод, цахилгаан утасны шон хийнэ
явган нарс — урга. - маш олон салаа бүхий, салаа нь газар дээр хэвтээ ургах мөнх ногоон багавтар шилмүүст мод
нарсан банз — нарс модоор хийсэн банз
нарсны цавчдас — нарс модыг цавчихад гарсан холтос, зоргодос
нарсны бясаа — амьт. - хатуувтар далавчтаны багийн овгийн нэгэн зүйл амьтан, нарсны холтсонд амьдарч хооллосноос модны өсөлт саатаж, мод оройноосоо шарлан аажмаар хатна
зулзаган нарсан өвс — урга. - хээр талд ургах, шувуун нударгатай адил нэгэн зүйл ногоо
Хэлц үг
нарсанд суух — шоронд орох
Зүйр цэцэн үг
Нарсны намаа зулгарахгүй
ЧулууНаас соёо гарахгүй
Нарс модны салаа арвин
Настай хүний туршлага арвин
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠨᠠᠷᠠᠰᠤ (narasu), from Middle Mongol ᠨ᠋ᠠᠷᠠᠰᠤᠨ (narasun). Cognate with Buryat нарһан (narhan), Kalmyk нарсн (narsn), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.