нийлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэгдэн хамтрах, холилдох
- 2.Зохицох, таарч тохирох
- 3.Тулган нягтлах, шалгах
- 4.Бүлэглэх, хуйвалдах
- 5.Үргэлжлэх, залгалдах
- 1.Хутга мэсийн зүйлийг гуранз, билүү зэрэгт үрэн хурцлах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нийлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нийлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нийллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | нийлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нийлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нийлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | нийлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | нийлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нийлээд |
| Болзох нөхцөл (-вал) | нийлбэл |
| Хүсэх (-маар) | нийлмээр |
| Захирах (-аарай) | нийлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | нийлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хонь нийлэх — хоёр болон түүнээс дээш хот айлын хонь хоорондоо холилдох
жагсаалд нийлэх — жагсаалд нэгдэх
зам нийлэх — явах зам, хийх ажил нэгдэх
эв нийлэх — а.санаа бодол зохицох, нэгдэх; б.эвдэрсэн салсан юмны хэсгүүд эвдээ орох, тохирох
хувь нийлэх — тус тусын юм гаргаж нэгдэх
нийлж буух — айлсах
ам нийлэх — а.хоёр юмны ам уулзар таарч тохирох; б.үг яриа тохирох, хэл амаа ололцох; в.өөр хоорондоо ярих, хэлэх зүйлээ урьдчилан төлөвлөх
ганзага нийлэх — а.аян зам, анд явахад сэтгэл санаа таарч тохирон олз омогтой байх; б.ажил үйлс таарч тохирох; в.санаа сэтгэл нийлсэн хэдэн хүний зорьсон ажил хэрэг амжилттай бүтэх
гар нийлэх — а.үйл ажилд санаа нийлж хөдлөх; б.аливаа зүйлийг хамтран хийж бүтээхэд урагштай байх
санал нийлэх — зөвшөөрөх, бусдын үзэл бодлыг дэмжих
санаа нийлэх — санал бодол нийцэх, үйл ажил зохицох
сэтгэл нийлэх — бодол санаа таарч тохирох
хөл нийлэх — а.алхаа гишгээ жигдрэн тохирох; б.шилж. үйл хэргийн зам мөр, арга барил таарч тохирох
үг хэл нийлэх — үг яриа харилцан тохирох
хоолой нийлэх — хосоороо буюу олуул дууны өнгө, ая хөг зохицуулан дуулах
зүс нийлэх — гадаад үзэмж, өнгө зүс харилцан ижилсэх
нас нийлэх — морь, малын зургаан шүд гарах
хэрэг нийлэх — засаг захиргааны талаар хоёр өөр газрын хооронд гарсан зөрөлдөөнтэй хэргийг эцэслэн шийдвэрлэхийн тулд тусгай төлөөлөгч гарган хамтран шийдвэрлэх
бийр нийлэх — бийрэнд бэх уулгаж, үзүүрийг нь бичихэд бэлдэн өөгүй болгох
бичиг нийлэх — ямар нэг хуулбарласан бичиг баримтыг уг эхтэй нь тулгах
данс нийлэх — данс тооцоог тулгах
ном нийлэх — а.онолын маргаанд бэлтгэх зорилгоор хэд хэдээр хамтран ном үзэх; б.ном зохиолыг уг эхтэй нь тулган нягтлах
нам нийлэх — а.намууд өөр хоорондоо нэгдэх; б.хуучир. сэм хуйвалдах, хүмүүс далдуур үгсэн эвлэлдэх
хил нийлэх — газар нутгийн зах хязгаар залгах
тохой нийлэх — нэг ширээнд зэрэгцэн суух
хадуур нийлэх — хадуураа гуранз хайргаар хурцлах, хадуураа ирлэх
хутга нийлэх — хутгаа ирлэх
Хэлц үг
эрүү өвдөг нийлэх — ихэд хөгшрөх
тэнгэр газар нийлэх — хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, орчин тойрны юм үзэгдэхгүй болох
дэр нийлэх — гэрлэх
гэдэс нь нуруундаа нийлэх — а.ихэд өлсөх; б.туранхай эцэнхий
↑ам нийлэх
↑ ам сээр нийлэх
↑ аман хүзүү сээр нийлэх
↑ бөгс бөөрөөрөө нийлэх
↑ гар нийлэх
↑ ганзага нийлэх
↑ гэдэс нь нуруундаа нийлэх
↑ дөрөө нийлэх
↑ нас нийлэх
↑ тангараг нийлэх
↑ тэнгэр газар нийлэх
↑ хөл нийлэх
↑ хүзүү толгой нийлэх
↑ эрүү өвдөг нийлэх
↑ яриа нийлэх
Зүйр цэцэн үг
Үйлээр нийлдэг
Үндсээр ургадаг
Нийлж суумаан айл болдог
Нийтгэж томмоон дээс болдог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.