ногоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.урга. Бут модонд үл тооцогдох гандаагүй өвс, ургамал
- 2.Хоол хүнсэнд хэрэглэх ургамал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгherbs, grass, vegetables
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ногоо |
|---|---|
| Харьяалахын тийн | ногооны |
| Заахын тийн | ногоог |
| Өгөх орших тийн | ногоод |
| Гарахын тийн | ногооноос |
| Үйлдэхийн тийн | ногоогоор |
| Хамтрахын тийн | ногоотой |
| Чиглэхийн тийн | ногоо руу |
| Олон тоо | ногоонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ногоо соёолох — өвс ургамал ургаж эхлэх
ногооны сөл — өвс ургамлын намар цагийн шим шүлтэй нь
ногооны хөөнгө — өвс, ургамлын ургах үед татах хөх униар
нялх ногоо — өвс, ургамал дөнгөж ургаж буй нь
хэнз ногоо — өвс ногоо хагдарсан хойно дахин шинээр ургасан өвс, ургамал
хөх ногоо — нялх цухуйж буй ногоон ургамал
ногоо идэх/ногоонд орох — а.төл мал өвс, ургамал идэж сурах; б.хавар өвс, ургамал ургаж мал идэх
ногоо хөөх — хавар өвс, ургамал ургаж эхлэх үеэр мал өвс ногоо эрж бэлчээрлэх
ногоо чимхлэх — а.дөнгөж цухуйж байгаа нялх ногоог түүж идэх; б.нялх төл ногоог ганц нэгээр зулгаах
хүнсний ногоо — хоол, хүнсэнд хэрэглэх ургамал
ногоотой шөл — хүнсний ногоо оролцуулан хийсэн шөл
ногоо дарах — хүнсний ургамлыг давслан хадгалах
ногооны газар — хүнсний ургамал тариалах газар
ногооны зоорь — хүнсний ургамал агуулж хадгалах газар
ногоон хүлэмж — ногоо тарихад зориулан барьсан битүү, гэрэлтэй байр
ногоон хүрээлэн — ногоо тарьсан газар
нарийн ногоо — сонгино, жууцай зэрэг ургамал
Хэлц үг
ногоо хатгах — хавар ногоонд цадсан малын тоглох
нар дээр байхад, ногооны сөлтэй байхад — нас залуу байх
↑ нар дээр байхад, ногооны сөлтэй байхад
Буян жилийн идээ
Ногоо зуны идээ
Буян оны идээ
Ногоо гарахад ноён хөлдөнө
Халгай гарахад хатан хөлдөнө
Ногоо жалгыг дагана
Нойр залхууг дагана
Ногоо өтөлбөл шарвас олдоно
Хүн өтөлбөл хэрэг арвидна
Ногоо өтөлбөл шарвас олон
Ноён өтөлбөл яршиг олон
Ногоо шимтэй
Ном үлдэцтэй
Ном уншихгүй бол ухаан атаршина
Ногоо ургахгүй бол хөрс атаршина
Хүн үедээ сайн
Ногоо хөхдөө сайн
Хоршоо үг
зүлэг ногоо — нуга хөндийн чийглэг газрын өвс ургамал
өвс ногоо — өвс, ургамал
ургамал ногоо — а.өвс, газрын гарц; б.тариалсан олон зүйл ургамал
цэцэг ногоо — өвс, ургамал
жимс ногоо — хүнсний ногоо, жимс жимсгэнэ сэлт
ногоо тариа — хүнсэнд хэрэглэх төрөл бүрийн тариа будаа болон ургамал
төмс ногоо — төмс болон хүнсэнд хэрэглэх бусад ногоо
Үгийн гарал
From ногоон (nogoon, “green”) used as a noun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.