ногт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Малын толгойд углаж оосорлох хамравч бүхий гархи, цулбуураас бүтэх амгай зуузайгүй хэрэгсэл
- 2.Гутлын боолт уяа;
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ногт |
|---|---|
| Харьяалахын тийн | ногтны |
| Заахын тийн | ногтыг |
| Өгөх орших тийн | ногтонд |
| Гарахын тийн | ногтноос |
| Үйлдэхийн тийн | ногтоор |
| Хамтрахын тийн | ногттой |
| Чиглэхийн тийн | ногт руу |
| Олон тоо | ногтнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морио ногтлох — морио амгай, зуузайгүй хэрэгслээр оосорлох
морины ногт — морь оосорлох гархи, хамравч бүхий оосор
унаганы ногт — унаганы толгойд зүүх амгайгүй оосор
дээсэн ногт — дээсээр хийсэн малын толгойд зүүх амгай, зуузайгүй оосор
суран ногт — сураар хийсэн малын толгойд зүүх амгай, зуузайгүй оосор
чөдөр ногт зангидах — чөдөр, ногт хийх
ногт суух — хүний нүүр царайд бор толбо гарах
Хэлц үг
ногт гүйлгэх — адуу хулгайлан алс газар худалдах
↑ номхон морины ногт, догшин морины чөдөр
Ногт чирсэн морь эзнээсээ салсны тэмдэг
Ноцолдон хэрэлдэх хүүхэд сургаалаас салсны тэмдэг
Зүйр цэцэн үг
Номхон морины ногт
Догшин морины чөдөр болох
Ногтгүй мориноос цулбуур олохгүй
Ёсгүй охиноос үнэн олохгүй
Хоршоо үг
уяа ногт — юм уях зүйл болон адууны толгойд зүүх гархи, зуузайгүй оосор
хазаар ногт — морь малын уналга эдэлгээний тоног хэрэгсэл
чөдөр ногт — малын толгой болон хөлд зүүх тушаа, оосор
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.