Үндсэн хэсэг рүү шилжих

ном

нэр үг/nɔm/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠣᠮ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Туурвин бүтээсэн бичиг зохиол
  2. 2.
    Эрдэм мэдлэг, боловсрол
  3. 3.
    шашинБуддагийн гүн ухааны чухал ухагдахуун; жаяг
  4. 4.
    шилжсэн утгаЁс дүрэм, журам

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгbook; knowledge, education, wisdom; canon, dogma; religious law, religion; dharma

Тийн ялгал

Нэрлэхийн тийнном
Харьяалахын тийнномынW
Заахын тийнномыгW
Өгөх орших тийнномдW
Гарахын тийнномоосW
Үйлдэхийн тийнномоорW
Хамтрахын тийнномтойW
Чиглэхийн тийнном руу
Олон тоономуудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ном үзэх — зохиол бүтээл уншиж судлах

  • ном нийлэх — а.онолын маргаанд бэлтгэх зорилгоор хэд хэдээр хамтран ном үзэх; б.ном зохиолыг уг эхтэй нь тулган нягтлах

  • ном унших — зохиол бүтээл унших

  • ном хэвлэх — зохиол бүтээлийг хэвлэн нийтлэх

  • ном бүтээх — ямар нэгэн зүйлийн тухай өөрийн үзэл бодол, дүгнэлтийг нэгтгэн бичих

  • номын ах — эрдэм мэдлэгээр илүү, өөрөөс нь ахмад насны хүн

  • номын багш — эрдэм зааж сургасан хүн

  • номын баринтаг — ном судрыг ороож бооход зориулсан бөс даавуу

  • номын дүү — насаар дүү бөгөөд хожим сургуульд орсон хүн

  • ном зүй — зохиол бүтээлийн жагсаалт

  • ном зүйч — ном зүйн ажилд мэргэшсэн хүн

  • номын сан — а.ном судрын зүйлийг хөмрөглөн хадгалах газар; б.олон нийтэд хэрэгцээт ном, сэтгүүл зэргээр үйлчлэх газар

  • номын санч — номын сангийн мэргэжилтэн

  • номын хаяг — зохиол бүтээлийн тэмдэг

  • номын шогол — зохиол бүтээлийг хийх модон хайрцаг, хавтас

  • номын шүүмж — тухайн зохиол бүтээлийн ололттой, дутагдалтай зүйлийг дүгнэсэн үнэлэлт

  • ширээний ном — үргэлж үзэж хэрэглэдэг зохиол бүтээл

  • ном барлах — хуучир. - барын хэвээр ном дармаллах

  • ном заалгах — эрдэм заалгах

  • ном заах — эрдэм заах

  • ном сурах — сургуульд орж эрдэм сурах

  • ном муутай — а.мэдлэг боловсрол багатай; б.уншлага муутай

  • ном сайтай — а.мэдлэг боловсрол ихтэй; б.уншлага сайтай

  • номын мөр — эрдмийн ажил

  • бурхны ном — бурхны уншлага, дэг жаяг

  • ном айл­дах — уншлага унших

  • ном бясалгах — а.уншиж судалсан зүйлээ тунгаан бодох; б.шашны уншлага үйлдэх, судлах

  • ном залах — уншлага уншуулахаар ламыг урих

  • номд суух — хийдэд ном хурах үеэр очиж суух

  • ном гүрэм уншуулах — уншлага уншуулах

  • ном номлох — хуучир. - а.номыг сэнхрүүлэн мэдрүүлэх; б.учир утгыг ухуулан сур­гаал айлдах, мэдлэг олгох

  • ном тавих — хуучир. - а.бурхны ном заах; б.сургаал айлдах

  • номоороо болох — дүрэм журмын дагуу болох, ёсоороо болох

  • номын дагуу хийх — аливаа зүйлийг зохих ёс дүрмээр нь хийж гүйцэтгэх

  • номд нь оруулах — ёс дүрэмтэй болгох

  • номоор нь явах — ёс журмыг нь баримтлах

Хэлц үг

  • ном хаялцах — мэдлэгтээ тулгуурлан, ямар нэгэн асуудлаар цэц булаалдан маргах

  • номын хурим — эрдмийн зэрэг хамгаалсны баяр найр

  • номын хур буух — ном сонсох

  • хүний номоор явах — өөрийн үзэл бодолгүй байх

  • номын дуу сонсох — а.мэдлэг эзэмшихээр суралцах; б.бурхны номлол сургаалаас сонсох

  • номоороо болох — журмын дагуу болох

    Буяны ажил явдал олны дэмжлэгээр номоороо сайхан болж өнгөрлөө.

  • номын хуудас шарлуулах — хичээл их уншиж давтах

    Номын хуудас шарлуулах цаг гарахгүй юм байна шүү дээ.

  • ↑ хуучны ном хуудуугүй

  • ↑ хүний номоор явах

  • Бузар загнасан буур ч нэг үхнэ

  • Ном айлтгасан лам ч нэг үхнэ

  • Бузгай загнасан буур ч нэг үхнэ

  • Ном айлддаг лам ч нэг үхнэ

  • Лам нь муу боловч сүм нь муугүй

  • Ном нь муу боловч багш нь муугүй

  • Ногоо шимтэй

  • Ном үлдэцтэй

  • Нойрмоглож суухаар

  • Ном уншиж суу

  • Ном баян

  • Тэр баян

  • Үр баян

  • Мод баян

  • Ном бичигт шамдвал оюун билиг тунгалаг

  • Номхон шударга явбал ухаан санаа тунгалаг

  • Ном гэгчийг мэдэхгүй над цоохор цаас л байдаг

  • Лам гэгчийг мэдэхгүй над тайрмал толгой л байдаг

  • Ном олон боловч чанар нь нэг

  • Ноён олон боловч хууль нь нэг

  • Ном сайтын санаа тайван

  • Ноён сайтын ард тайван

  • Нохой сайтын хот тайван

  • Ном судар бол

  • Ноёдын юм биш

  • Ном уншихгүй бол ухаан атаршина

  • Ногоо ургахгүй бол хөрс атаршина

  • Ном утгатай

  • Нас тоотой

  • Нохой туудаггүй

  • Ном түлдэггүй

  • … болон өөр 12

Зүйр цэцэн үг

  • Нойрт сэргэг

  • Номд мэргэн

  • Номдоо муу боловч

  • Цавдаа сайн

Хоршоо үг

  • ном бичиг — бичиж тэмдэглэсэн зохиол бүтээл

  • ном судар — барлаж хэвлэсэн бичиг зохиол

  • ном зохиол — зохиол бүтээл

  • ном сонин — хэвлэсэн зохиол бүтээл болон сонин

  • ном товхимол — дэв­тэрлэж үдсэн бичиг зохиол, эмхтгэл

  • ном хэвлэл — хэвлэж нийтийн хүртээл болгосон зохиол бүтээл, сонин сэтгүүл

  • хичээл ном — а.сурч мэдсэн зүйл; б.юм сурч мэдэх газар

  • эрдэм ном — эрдэм мэдлэг

  • буян ном — өргөл барьц өргөн, ном гүрэм унших нь

  • ном гүрэм — уншлага

  • хурал ном — лам нар олноороо цуглаж, шашны ном уншиж элдэв зан үйл хийх нь

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠨᠣᠮ (nom), from Middle Mongol ᠨ᠋ᠣᠮ (nom), from Old Uyghur 𐽺𐽳𐽹 (nwm /⁠nom⁠/, “scripture, law”), from Sogdian 𐫗𐫇𐫖 (nwm /⁠nōm⁠/, “law, canon”), from Ancient Greek νόμος (nómos, “law”), ultimately from Proto-Indo-European *nem-.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.