номин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.эрдэнэХар хөх, гүн цэнхэр, ногоовтор хөх зэрэг өнгөтэй нэгэн зүйл эрдэс, есөн эрдэнийн нэг, гоёл чимэглэлд хэрэглэдэг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | номин |
|---|---|
| Харьяалахын тийн | номины |
| Заахын тийн | номиныг |
| Өгөх орших тийн | номинд |
| Гарахын тийн | номиноос |
| Үйлдэхийн тийн | номиноор |
| Хамтрахын тийн | номинтой |
| Чиглэхийн тийн | номин руу |
| Олон тоо | номинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
номин чулуу — нэгэн зүйл эрдэнийн чулуу
номин хөх — хөх цэнхэр өнгө
номин цэнхэр — бага зэрэг ногоон өнгөний хольцтой цэнхэр
сохор номин — амьт. - нүд бяцхан, хумс урт, хөл охор, газарт гулдран орших, байдал янз зурамтай адил, жижиг нэгэн зүйл амьтан
Хэлц үг
Номин сохор зуун найман ордонтой
Аль ордондоо байхыг мэдэхгүй
Нутаг элс боловч өлгий
Номин чулуу боловч эрдэнэ
Зүйр цэцэн үг
Нутаг элс боловч өлгий
Номин чулуу боловч эрдэнэ
Сохор номин зуун найман ордонтой
Аль ордонд байхыг нь мэдэхгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.