ноолуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зарим амьтны зөөлөн унгарил үс
- 2.Ноолуураар хийсэн эд
- 3.Өрөм, зөөхийний дор наалдан тогтсон тослог өтгөн зүйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ноолуур |
|---|---|
| Харьяалахын тийн | ноолуурын |
| Заахын тийн | ноолуурыг |
| Өгөх орших тийн | ноолуурт |
| Гарахын тийн | ноолуураас |
| Үйлдэхийн тийн | ноолуураар |
| Хамтрахын тийн | ноолууртай |
| Чиглэхийн тийн | ноолуур луу |
| Олон тоо | ноолуурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ямааны ноолуур — ямаа самнахад гарах унгарил үс
ботгон ноолуур — ботгоны зөөлөн унгарил үс
ноолуур ихтэй — зөөлөн, унгарил үс ихтэй
ноолуур цамц — амьтны зөөлөн унгарил үсийг боловсруулан хийсэн цамц
сүүний ноолуур — сүүний дор үлдсэн тослог өтгөн зүйл
Зүйр цэцэн үг
Ноостой ямааг самнаж зовооно
Ноолууртай тэмээг зулгааж зовооно
Хоршоо үг
ноос ноолуур — мал, амьтны үс унгас
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.