ноос
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хонь, тэмээ зэрэг мал, амьтны биеийг бүрхсэн үс унгас
- 2.Ноосоор хийсэн эд зүйл
- 3.хонины ноосоор хйисэн нэхмэл бүтээгдэхүүн
Англи утга
- нэр үгwool
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ноос |
|---|---|
| Харьяалахын тийн | ноосны |
| Заахын тийн | ноосыг |
| Өгөх орших тийн | ноосонд |
| Гарахын тийн | ноосноос |
| Үйлдэхийн тийн | ноосоор |
| Хамтрахын тийн | ноостой |
| Чиглэхийн тийн | ноос руу |
| Олон тоо | нооснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хонины ноос — хонины биеийг бүрхсэн үс унгас
тэмээний ноос — тэмээний биеийг бүрхсэн үс унгас
ноос бэлтгэх — малын үс унгасыг хярган авч худалдахад бэлтгэх
ноос хөндийрөх — ноос хөөрөх
ноос хөөрөх — мал, амьтны үс унгас биеэс нь хөндийрч сулрах
ноос савах — хяргаж авсан ноосоо саваагаар цохин сэмлэх
ноос ээрэх — ноосоо сувин ширхэглэн томох
ноос шарлах — малын үс унгас шавар, баасандаа түлэгдэн шарлах
ахрын ноос — намар хяргасан хонь, малын охор, богино үс
уртын ноос — хавар хяргасан хонь, малын урт үс
нарийн ноос — дан ноолуураас бүрдсэн ноос
ноосон нэхмэл — ноосоор нэхсэн зүйл
ноосон утас — хонины ноосыг ширхэглэн ээрч утас болгосон нь
ноос хэвэгч хорхой — амьт. - шаравтар өнгөтэй бөгөөд биеийн гадаргуу нь гүн цайвар өнгөт хайрстай учраас гялтганаж харагддаг, гэр байшин, авдар саванд амьдарч, хувцас, арьс, ноос ноолуур, цаас зэргийг идэж амьдардаг
Хэлц үг
↑зангууны ноос түүж эсгий хийх
↑ харганын ноос түүж эсгий хийх
Ноос ихтэй хонийг ногоон дээр бөөвийлдөг
Ахар ихтэй хонийг алган дээр бөөвийлдөг
Ноос олъё гэвэл ямаа тэжээ
Зоос олъё гэвэл хүч гарга
Ноос хураавал эсгий болдог
Сонсгол хураавал мэргэн болдог
Нүүрс муутын хад их
Ноос муутын хагд их
Зүйр цэцэн үг
Ноос олъё гэвэл ямаа тэжээ
Зоос ольё гэвэл хүч гарга
Хоршоо үг
ноос ноолуур — мал, амьтны үс унгас
ноос үс — мал, амьтны биеийг бүрхсэн үс
унгас ноос — мал, амьтны үс, зунгаг
Товчилсон үг
МННХ — Монголын Ноос, Ноолуурын Холбоо
НУҮ — Ноос Угаах Үйлдвэр
Үгийн гарал
From Proto-Mongolic *nuxasun, compare Buryat нооһон (noohon), Kalmyk ноосн (noosn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.