ноцолдох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бие биеийг барин дийлэх, дийлдэхээ үзэх
- 2.Мэх дутуу хүний барилдах
- 3.Аливаа зүйлийг бүтээх гэж махран оролдох, удаан хийх
- 4.Салахгүй дагаж ноололдох, наадах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ноцолдох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ноцолдоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ноцолдлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | ноцолдов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ноцолджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ноцолдсон |
| Хэвшсэн нэр (-даг) | ноцолддог |
| Холбох нөхцөл (-ж) | ноцолдож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ноцолдоод |
| Болзох нөхцөл (-вал) | ноцолдвол |
| Хүсэх (-маар) | ноцолдмоор |
| Захирах (-аарай) | ноцолдоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | ноцолдохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүүхэд ноцолдох — хүүхдүүд харилцан зууралдаж тэмцэх
ноцолдох янзтай — цаашид сайн барилдах байдалтай
ачаатайгаа ноцолдох — ачаагаа янзлах гэж махран оролдох
хонь малтай ноцолдох — хонь мал малласаар удах
эмнэг хангалтай ноцолдох — эмнэг хангалыг эдэлгээ уналгад сургахаар оролдох
хөөцөлдөн ноцолдох — бие биетэйгээ хөөцөлдөн тоглох
Хэлц үг
ноцолдоод нударгалахаа мартах — үйл хэргийг бүтээх ид үед хэрэглэвэл зохих арга барилаа мартах
Хоршоо үг
ноцолдох ноололдох — бие биетэйгээ барьцалдан тоглох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.