нугалаа
Тайлбар
- 1.Аливаа зүйлийг эвхэн нугалахад тогтсон ором
- 2.Уул нурууны залгалдсан газар ба газар усны тахиралдсан хэсэг;
- 3.Бөхийн барилдааны давааны ээлж дараа, дүйз
- 4.Шүлгийн мөр дэх утгын цэглэлт, хэмнэл
- 1.Улс төр, онолын зүйлийг хэрэгжүүлэх явцад гарсан хэтрүүлэг
Ойролцоо үг
Нийлмэл үг
нугалаа гаргах — нугалсан ором тогтоох
нугалаа тогтох — нугалсан ором бий болох
нугалаатай цаас — нугалж эвхсэн цаас
дууны нугалаа — дууны хөгийг өөрчилж байгаа нь
нугалаа хүлээх — ээлж дараагаа хүлээх
нугалаа гарган унших — шүлгийн утгат хэсгийг тодруулан хэмнэл тааруулан унших
нугалаа гарах — улс төр, үзэлд бодлын талаар зүүн эсвэл барууныг хэт баримтласнаас санал зөрөлдөх
зүүний нугалаа — түүх. - зүүнтний хэтэрхийлэл, зүүнтний үеийн алдаа завхрал
барууны нугалаа — түүх. - баруунтны хэтэрхийлэл, баруунтны үеийн алдаа завхрал
Хоршоо үг
үрчлээ нугалаа — хунирч үрчийснээс үүсэх ором
нугалаа завхрал — үзэл бодлын зөрчилдөөн, түүний хор хөнөөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.