Үндсэн хэсэг рүү шилжих

нударга

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠢᠳᠤᠷᠭ᠎ᠠ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Монгол дээлийн хан­цуйны үзүүрт хийх туурайн хэлбэртэй хөвөө
  2. 2.
    Зангидсан гар
  3. 3.
    шилжсэн утгаДадлага, чадвар
  4. 4.
    Өөрийн чадал чинээ, эрх мэдлээрээ түрээ барих байдал
  5. 5.
    Хүч чадалтай, төлөв төвшин

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгfist

Тийн ялгал

Нэрлэхийн тийннударга
Харьяалахын тийннударганы
Заахын тийн—
Өгөх орших тийннударгад
Гарахын тийннударганаас
Үйлдэхийн тийннударганаар
Хамтрахын тийннударгатай
Чиглэхийн тийннударга руу
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • нударга буулгах — а.нударгаа доош нь унжуулах; б.шилж. зодох

  • нударгаа сэгсчих — дээлийн үзүүрт байх туурайн хэлбэрт зүйлээ олон дахин сэгсрэх

  • нударга сөхөх — нударгаа эргүүлэх

  • нударга тавих — нударга унжуулах

  • нударга шамлах — нударгаа сөхөн зодохыг зав­дах

  • булган нударга — булганы арьсаар хийсэн нударга

  • хар хурган нударга — хар хурганы арьсаар хийсэн нударга

  • нударган үндэс — урга. - өндөрдүү, модон дотор ургадаг олон наст өвс, үндэс нь эмд орно

  • шувуун нударга — урга. - ууланд ургах, үндсээр нь гурил хийж идэх нэг зүйл навчирхаг ногоо

  • нударга зангидах — гарын таван хурууг чанга атгах)

  • нударга суух — дадал, чадвартай болох

  • нударга заах — а.дадлага, чадвараараа тэргүүлэх; б.хүчээр үзэх

Хэлц үг

  • нударган баян — а.ядуусыг дарлан мөл­жигч баян этгээд; б.үе дамжсан хөрөн­гөтөн

  • нударга амсуулах — зодох

    Түүний биеийн өндөр болоод арвин туршлага өрсөлдөгчид нь олон ч удаа ширүүн нударга амсахад гол нөлөөг үзүүлсэн гэж болно.

  • нударга заах — илүүрхэх

    Жамьян бээс нударга зааж, шударга биш байдал гаргаж... байв (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).

  • нударга зангидах — хорсон занах

    Эр хүн нударга зангидаж хорслоо тайлдаг, эм хүн өмдөө шувталж хорслоо тайлдаг (Д.Цэнджав, Алтан жүн жор).

  • нударга зөрүүлэх — зодолдох

    Чэнь Жэнь өнөө хэр чонотой нударга зөрүүлэн учрах тохиол хараахан гараагүй л байгаа юм (Зян Рун, Чонон сүлд).

  • нударга суух — дадал, чадвартай болох

    Аавдаа гар хөлийн үзүүрт нь тус болж, гэрийн яс мод хийлцдэг байсан болохоор нударга суусан гэж хэлж болно.

  • нударга шамлах — зодолдохыг завдалхийлэх

    Хүрлээ түүндээ улам зориг орж, ханцуй хаялж ирээд, нударга шамласан лам нартай ана мана үг хэлэлцдэг болжээ (П.Хорлоо, Багш).

  • нударган зодоон — гараар хүч үзэн тэмцэлдэх нь

    Хотын сургуулийн нударган зодооны аварга Болдоо, хүндийг өргөгч Ганбаа хоёр жаахан биеэ барьсан янзтай зэрэгцэн сууж... (Г.Дамба, Боохойн гижиг).

  • нударганы амт үзүүлэх — зодох

    Асашёорюү Д.Дагвадорж япон эрд нударганы амт үзүүлснээсээ болоод зодог тайлсан уу?

  • ↑ бухын хамрыг нударгаар нүхлэх

  • ↑ долоон нэхийгээр таван нударга эсгэх

  • ↑ нусаар нааж, нударгаар шаах

  • ↑ төрийн төмөр нударга

  • Нулимс унагахаар

  • Нударга зангид

  • Нуруу сайтай нь ус дамнана

  • Нударга сайтай нь гурил нухна

  • Нусанхай шар нь шал түлнэ

Зүйр цэцэн үг

  • Нулимс унага­хаар нударга зангид

  • Ухаантай хүн үгээрээ сургах

  • Ууртай хүн нударгаараа сургах

Үгийн гарал

From Proto-Mongolic *nidurga (“fist”). Somehow akin to Proto-Turkic *yudruk (“fist”), Proto-Tungusic *nurga (“fist”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.