Үндсэн хэсэг рүү шилжих

нулимс

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Нүдний булчирхайнаас гарах тунгалаг шингэн

Англи утга

  • нэр үгtear; mucus

Тийн ялгал

Нэрлэхийн тийннулимс
Харьяалахын тийннулимсны
Заахын тийннулимсыг
Өгөх орших тийннулимсанд
Гарахын тийннулимснаас
Үйлдэхийн тийннулимсаар
Хамтрахын тийннулимстай
Чиглэхийн тийннулимс руу
Олон тоонулимснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • нулимсны булчирхай — тунгалаг шингэн ялгаруулагч булчирхай

  • нулимсны сувганцар — нулимсны цэгүүдийг нулимсны ууттай холбосон нарийхан хоолой

  • нулимсны уут — хамар, нулимсны сувгийн дээд талын өргөссөн хэсэг

  • нулимсны хөх­лөг — нүдний дотор өнцөг дэх махлаг ургацаг

  • нулимсны цэг — нулимсны хөх­лөг дээр байх жижиг сүв

  • нулимс асгарах — нүднээс тунгалаг шингэн ихээр гарах

  • нулимс алдах — уйлах

  • нулим­саа барах — их уйлах

  • нулимсаа барих — уйлахыг тэвчих

  • нулимсаар будах — нүднээсээ тунгалаг шингэнийг их хэм­жээгээр асгаруулах, гаргах

  • нулимс бүрхэх — нүдний аяга ус мэт шингэнээр дүүрэх

  • нулимс гүйлгэнэх — нүдний аяганд тунгалаг шингэн бий болох

  • нулимс дусах — нүднээс тунгалаг шингэн дусал дуслаар гоожих

  • нулимс дүүрэх — нүдний аяга тунгалаг шингэнээр дүүрэх

  • нулимс мэлмэрүүлэх — нулимс урс­ган чимээгүй уйлах

  • нулимсаа нуух — уйлж байгаагаа хүнд мэдэгдэхгүй гэж нуух

  • нулимс унагах — нүднээс шингэн зүйл асгаруулах

  • нулимс хатах — нүдэнд хурсан тунгалаг шингэн ууршиж үгүй болох

  • нулимс хурах — шингэн тунга­лаг зүйл нүдийг бүрхэх

  • нулимс эгших — нүдэнд хурсан тунгалаг шингэн алга болох

  • баярын нулимс — баярлах, сэт­гэл хөөрөх үед нүднээс гарах тунга­лаг шингэн

  • гомдлын нулимс — ямар нэг зүйлд гомдоход нүднээс гарах тунгалаг шингэн

  • зовлонгийн нулимс — зовсны улмаас нүднээс гарах тунгалаг шингэн

  • хагацлын нулимс — салж хагацах үедээ уйлах нь

  • усан нулимс — нүд­нээс тунгалаг шингэн ус шиг ихээр асгарах нь

  • хар нулимс — гуниг, уйтга­рын нулимс

  • өвөр дүүрэн нулимс — асгартал уйлж дээлийнхээ өврийг нор­гох

  • доголон нулимс — ганц нэг дусал нулимс

Хэлц үг

  • нүүрээ нулимсаар угаах — а.маш их уйлах; б.маш их зовох, зүдрэх

  • нулимс асгах — уйлах

    Дулмаагийн нүднээс нулимс асгаж хэсэг дуугүй байснаа

  • нулимсаараа нүүрээ угаах — маш их зовох, зүдрэх

    Хэрвээ хоёр өндгийг үүрэнд нь буцааж тавиагүй бол эм хун ийм эмгэнэлд унахгүй байсан ч юм бил үү гэж бодоод Ян Кө нулимсаараа нүүрээ угаана (Зян Рун, Чонон сүлд).

  • нулимсан шүлсээ долоох — хэлсэн үгнээсээ буцах, зорьсондоо хүрэхгүй байх

    Би дахиж энэ хүн рүү эргэж буцахгүй ээ. Буцаад нийлбэл нулимсан шүлсээ долоолоо хэмээн хүн муулна байлгүй.

  • нулимсыг нь барах — хүний сэтгэлийг зовоож шаналгах

    Зовсон амьтны нулимсыг нь барж юугаа хийх вэ, хариуг нь удаалгүй өгөх хэрэгтэй.

  • Нугас замгаа идэхээс биш

  • Нулимс нь нулимсаа иддэггүй

  • Нулимс унагахаар

  • Нударга зангид

Зүйр цэцэн үг

  • Нулимс унага­хаар

  • Нударга зангид

Хоршоо үг

  • нус нулимс — нүд болон хамраас гарах шингэн зүйл

Үгийн гарал

From Proto-Mongolic *nïlbusun, compare Buryat нёлбоһон (njolbohon), Kalmyk нульмсн (nulʹmsn), Mongghul ninpuzi, Dongxiang nubusun. Likely related or influenced by other *nï- words, see нус (nus, “snot”). Compare typologically Proto-Slavic *slьza (> Russian слеза́ (slezá)) related to *slizь (> слизь (slizʹ)).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.