нум
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харваж намнахад хэрэглэх хөвч бүхий зэвсэг, спорт тоглоомын нэг төрөл
- 2.Тойргийн хүрээний нэг хэсэг, хагас дугуй
- 3.Тэрэг, автомашины донсолгоог зөөлрүүлэхийн тулд хийсэн уян хатан болд төмөр
- 4.Нум адил хэлбэр бүхий
- 5.Газар тариаланг хэмжих хэмжүүр, нэг нум нь таван тохой газартай тэнцэнэ.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbow (weapon used with arrows)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нум |
|---|---|
| Харьяалахын тийн | нумын |
| Заахын тийн | нумыг |
| Өгөх орших тийн | нумд |
| Гарахын тийн | нумаас |
| Үйлдэхийн тийн | нумаар |
| Хамтрахын тийн | нумтай |
| Чиглэхийн тийн | нум руу |
| Олон тоо | нумууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
саадагтай нум — ширэн саванд хийсэн нум
нум буух — нумны хөвч мултрах
нум гажих — нум муруйн тахийх
нум галжиртах — нум гажих
нум гүйтэх — нумны хөвчийг мултлах
нум орох — нумны нэг тал гэдрэг нугарах
нум татах — нум барьж хөвчнөөс чангаах
нум тэлэх — нумыг гүйцэд татах
нумны амгайвч — нумны хөвч торгох ац хэлбэрт зүйл, торомж
нумны баатар — нумны хайгуулын дэргэдэх дүгрэг зүйл; нумны товх
нумны бариул — нум барих газар
нумны бэлчин — нумны бариулын хоёр этгээд дэх элэг хадах газар
нумны галжир — нумны гажиж муруйсан хэсэг
нумны гичир — нумны бэлчинд хадсан мод
нумны үүсгэр — нум хийхээр бэлдсэн мод
нумны товх — нумны баатар
нумны тэвх/нумны хайгуул — нумны хөвчийг тосох гандгар газар
нумны хөвч — нумыг махир болгон тогтоох, сум тийрэх эрчилсэн сур
нумны хөвчлүүр — нумны амгайвч
нумны хэрсүү — нумны үзүүрийн гандгар
нумны элэг — нуманд наасан эвэр
нум сум барих — харвах зэвсэг барих
нуман энгэр — дээлийн энгэрийн дээд өнцгөөс суга хүртэлх муруй ухлаадастай хэсэг
тэрэгний нум — тэрэгний тэнхлэгт суулгасан төмөр
нуман тамга — нум мэт махир зураастай тамга
нуман тулгуур — чөлөөт бөхийн барилдааны нэг мэх
нуман тулгуурт орох — хүнд, яалт ч үгүй байдалд орох
өлгийн нум — өлгийн цамхаг хийх нум хэлбэрт модон холс
солонгын нум — солонго татахад үүсэх нум мэт хэлбэрт хүрээ
нуман түлхүүр — байлдааны үеийн нуман жагсаал
Хэлц үг
нуман жагсаал — хавирган сар мэт хэлбэртэй жагсаал
нуман тулгуурт орох — хүнд байдалд орох
Энэ тоглолтод хэн хожигдсон нь нуман тулгуурт орох байсан болохоор байгаа бүх хүчээ гарган тоглов.
нумчийн хүү сумч — эцэг өвгөдийнхөө мэргэжлийг өвлөх
Өө бас гарын дүй байна гээч. Нумчийн хүү сумч гэдэг дээ.
Нум хэдий хүчтэй боловч хөвчөө таслахгүй
Хутга хэдий хурц боловч ишиндээ тусгүй
Нуур хэдий их гэвч эргээ давахгүй
Нуур хэдий их боловч эргээ давахгүй
Зүйр цэцэн үг
Нумны хөвч нь сул бол сумны тусалт нь муу
Нум хэдий хүчтэй боловч хөвчөө таслахгүй
Нуур хэдий их боловч эргээ давахгүй
Сумаа харваад
Нумаа нуух
Хоршоо үг
нум зэв — харваж намнахад хэрэглэх зэвсэг
нум зэвсэг — харваж намнахад хэрэглэх байлдааны хэрэгсэл
нум сум — хөвчийг нь татаж харвах хэрэгсэл, түүний харвуул
Үгийн гарал
From Proto-Mongolic *numun, compare Buryat номо (nomo), Kalmyk нумн (numn), East Yugur nimin.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.