нүдлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хармагц таних, андахгүй мэддэг болох
- 2.Зарим ургамлын сая цухуйн ургах
- 3.Гөвдрүү, яр зэрэг аль нэг хэсгээрээ нимгэрэн цоорч, орой гарах
- 4.Цас бага зэрэг хайлж цоохортох
- 5.Шургуулга, сав суулга зэрэгт өрөө, нүд хийх.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нүдлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | нүдлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нүдлээд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | нүдлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | нүдлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мод нүдлэх — даалуу зэргээр наадаж тоглохдоо модыг андахгүй мэдэх
сайн нүдлэх — сайн гэгч нь тогтоож авах
нүдэлж зүслэх — хармагц таньдаг болох
агь нүдлэх — агь цухуйх
яргуй нүдлэх — яргуй сая цухуйж ургах
хатги нүдлэх — хатгины толгой гарах
цас нүдлэх — цас хайлж, газар цоохортох
усан нүдлэх — уйлах
Хоршоо үг
нүдлэх тогтоох — ой тойндоо ортол цээжлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.