нөмрөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хучих
- 2.Дээл, дах зэргийг ар нуруун дээрээ хэдрэх
- 3.шилжсэн утгаНэлэнхийд нь бүрхэх
- 4.шилжсэн утгаХэрэг явдлыг биедээ хүлээх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нөмрөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | нөмрөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нөмрөөд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | нөмрөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | нөмрөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээлээ нөмрөх — а.дээлээ хучлага болгон хэрэглэх; б.дээлээ ар мөрөндөө хэдрэх; в.шилж. шоронд орох
өрөөлдөн нөмрөх — дээл, хувцасны захыг хажуу тийш харуулан хучих
дах нөмрөх — дахыг ар нуруун дээрээ тохох
үерийн ус нөмрөх — үерийн ус халин орж ирэх
үдшийн бүрэнхий нөмрөх — харанхуй болох
аюул нөмрөх — зовлон бэрхшээл тохиолдох
муу нэр нөмрөх — хэрэг явдлын бурууг өөртөө тохож, олонд нэргүй болох
Хэлц үг
↑дээлээ нөмрөх
↑ одон сарыг нөмрөх
↑ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
Зүйр цэцэн үг
Бузар аргаар олсон булга нөмөрч явснаас
Ариун хөлсөөрөө олсон адсага нөмөрч явсан нь дээр
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.