овгор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдаасаа дээш товойж гарсан зүйл
- 2.шилжсэн утгаХэсэг бүлэг хүнийг захиран дарангуйлагч этгээд
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | овгор |
|---|---|
| Харьяалахын тийн | овгорын |
| Заахын тийн | овгорыг |
| Өгөх орших тийн | овгорд |
| Гарахын тийн | овгороос |
| Үйлдэхийн тийн | овгороор |
| Хамтрахын тийн | овгортой |
| Чиглэхийн тийн | овгор луу |
| Олон тоо | овгорууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
овгор ачаа — овоолсон өндөр ачаа
овгор гэр — дээшээ хэтэрхий овойсон гэр
овгор малгай — малгайн орой өндөр болоод шовх
овгор шороо — хэсэг газарт овоолсон шороо
овгос овгос хийх — овгор зүйлийн байн байн өндөлзөн хөдлөх
овгос хийх — овгор юмны гэнэт хөдлөх
Хэлц үг
дошны овгор — хавь ойрдоо нэрд гарсан дээрэлхүү, сагсуу хүн
Овгор хадны дундаас алт мөнгө олдох
Олон түмний дундаас цэцэн мэргэн олдох
Олон хүний дотроос цэцэн мэргэн олдоно
Овгор хадны дотроос алт мөнгө олдоно
Омогтой хүний цээжинд билиг тогтох нь бэрх
Овгор товгор газар ус тогтох нь бэрх
Зүйр цэцэн үг
Олон хүний дотроос цэцэн мэргэн олдоно
Овгор хадны дотроос алт мөнгө олдоно
Хоршоо үг
овгор товгор — овойж товойсон байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.