Үндсэн хэсэг рүү шилжих

овоо

нэр үгтэмдэг нэрдайвар үг/ˈɔw̜oː/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Юмыг дээр дээрээс нь тавьж, овоолж шовойлгон босгосон зүйл
  2. 2.
    Алсыг харуулдах, эргэн тойрноо ажиглах зорилгоор босгосон өндөр­лөг зүйл
  3. 3.
    Хилийн дээсийг тэмдэглэсэн зүйл
  4. 4.
    Шашны зан үйлийн дагуу уул, даваан дээр мод, чулуу овоолж босгосон тахилгын тэмдэг
IIнэр үг
  1. 1.
    Бууны гол төмрийн үзүүрийн дээд талд байдаг бууг онилж хараалахад хэрэглэх жижиг шовгор төмөр
IIIнэр үг
  1. 1.
    Үнэг, нохой, чоно зэрэг амьтны гавлын оройн овгор
IVтэмдэг нэр
  1. 1.
    Бузгай, зэгсэн; нэлээд сайн
Vтэмдэг нэр
  1. 1.
    Тоо, хэмжээний хувьд нэлээд арвин

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгovoo; cairn; mound; tell; elevation; kurgan; batch; heap; drift; hill; hummock; lump; pile; stack; huddle
  • тэмдэг нэрdecorous; tolerable; respectable

Тийн ялгал

Нэрлэхийн тийновоо
Харьяалахын тийновооны
Заахын тийновоог
Өгөх орших тийновоод
Гарахын тийновооноос
Үйлдэхийн тийновоогоор
Хамтрахын тийновоотой
Чиглэхийн тийновоо руу
Олон тооовоонууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • шороон овоо — нэг дор хуран бөөгнөрч овоорсон шороо

  • элсэн овоо — элсэн манхан

  • цасан овоо — хурал­даж овоорсон цас

  • сүрлэн овоо — овоолоостой сүрэл

  • манааны овоо — манаач хүний харуулын байр

  • харуулын овоо — цонж

  • хилийн овоо — хилийн тэмдэг

  • овооны эзэн — уул усны эзэн савдаг

  • овооны тайлга/овоо тахил­га — уул усанд өргөл өргөх ёслол

  • овоо босгох — уул даваан дээр чулуу овоолж тахилгын тэмдэг бий болгох

  • овоо тахих — тахилгын тэмдэгт идээ шүүс өргөн уул усны эздийг аргадан өргөл өргөх

  • овоо хараа тааруулах — сумны тусалтыг тааруулах

  • чонын овоо — чонын гавал дээрх овгор

  • овоо дээрээс нь шүүрэх — амьтны гавлын дээрх овгор арьснаас шүүрэн барих

  • овоо даавуу — чанартай даавуу

  • овоо дориун — нэлээд сайн

  • овоо сайн — дажгүй сайн

  • овоо төвхнүүлэх — ихэд эмхэлж цэгцлэх

  • овоо юм — сүрхий сайн зүйл

  • овоо нааштай хандах — сайн эерэг байдлаар сэтгэл тавьж хүнд хандах

  • унахад овоо морь — унахад бузгай сайн морь

  • овоо сурдаг хүүхэд — хичээлдээ бузгай сайн хүүхэд

  • өвс ногоо овоо байх — өвсний хэмжээ их байх

  • овоо болох — өсч том болох

  • овоо олон — нэлээд их

Хэлц үг

  • ясан овоо босгох — хүн, амьтныг үй олноор нь хөнөөх

  • махан овоо хийх — хүүхдүүд дүрсгүйтэн нэг нэгийнхээ дээрээс олноор овоорон тог­лох

  • овоо хараандаа авах — бусдын анхаарал, хянал­тад орох

  • овоо босгох — эхлүүлэх, өдөөж үүсгэх

    Манай ангийн хамгийн сахилгагүй Мөнхөө овоо босгож, бусад хүүхдүүд хэрүүлийг улам хурцатгав.

  • ↑ ясан овоо босгох

  • Овойгч нь үхэж гэнэ

  • Овоо нь нурж гэнэ

  • Овоо байвал шувуу суудаг

  • Овоохой байвал хүн суудаг

  • Овоо босгоогүй бол

  • Шаазгай хаанаас буух вэ

  • Шаазгай нисээгүй бол

  • Морь юунд үргэх вэ

  • Шаазгай хаанаас суух вэ

  • Чамайг ирээгүй бол

  • Би хаанаас ингэх вэ

  • Овоо нуравч ортой

  • Өрөө налавч тортой

  • Овоо эвдрэвч ортой

  • Сүм эвдрэвч суурьтай

  • Олны хүчинд

  • Овоо хөдөлнө

  • Орон нутаг

  • Овоо хангайгаа бодох

Зүйр цэцэн үг

  • Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ

  • Олны буян

  • Овооны хишиг

Хоршоо үг

  • уул овоо — уул болон уулан дээр босгосон тахилгын зүйл

  • овоо хараа — бууны онь, тусалтыг тохируулах зүйл

  • овоо товоо — юм хүрэлцэхүйц хэмжээтэй байгаа нь

Үгийн гарал

Mongolian Cyrillic ᠣᠪᠤᠭ᠎ᠠ (obuɣ-a) овоо (ovoo)

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.