огших
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өөд хөөрөх, өргөгдөх
- 2.Алив зүйл уг байрнаасаа сугаран дээш болох
- 3.Мэс хуйнаасаа аяндаа сугарах
- 4.Идэж уусан зүйл буцаж гарах, огшуурах
- 5.шилжсэн утгаСанаа сэтгэл хөөрч догдлох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | огших |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | огшино |
| Өнгөрсөн цаг (-лаа) | огшлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | огшив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | огшжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | огшсон |
| Хэвшсэн нэр (-даг) | огшдог |
| Холбох нөхцөл (-ж) | огшиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | огшоод |
| Болзох нөхцөл (-вал) | огшвол |
| Хүсэх (-маар) | огшмоор |
| Захирах (-аарай) | огшоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | огшихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нар огших — нар хөөрөх
хормой огших — дээлийн хормой өргөгдөн гадагш эргэх
мөөр огших — тэрэгний дугуйн мөөр суларч илүү гарах
хадаас огших — хадсан хадаас суларч ил гарах
сэлэм огших — сэлэм гэрнээсээ сугарах
хүүхдийн сүү огших — хүүхэд сүүгээрээ гулгих
цусаар огших — цус ам хамраар садран гарах
сэтгэл огших — сэтгэл хөөрөх
Зүйр цэцэн үг
Орноосоо огшиж
Суудлаасаа сугарах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.