Үндсэн хэсэг рүү шилжих

ой

нэр үг/ɔ͜i/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠣᠢ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Мод бүрхэн ургасан газар
IIнэр үг
  1. 1.
    Бүтэн өдөр хоног, сар, жил болох хугацаа
IIIнэр үг
  1. 1.
    Сэтгэн бодох, тогтоон цээжлэх чадвар
IVнэр үг
  1. 1.
    Жигшин зэвүүрхэх сэрэл
Vнэр үг
  1. 1.
    чимээСандран бачимдах үед гарах дуу авиа.

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгforest, woods
  • нэр үгanniversary, jubilee
  • нэр үгmind, intellect, memory
  • нэр үгfeeling of aversion, repugnance

Тийн ялгал

Нэрлэхийн тийной
Харьяалахын тийнойн
Заахын тийнойг
Өгөх орших тийнойд
Гарахын тийнойгоос
Үйлдэхийн тийнойгоор
Хамтрахын тийнойтой
Чиглэхийн тийной руу
Олон тооойнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • аглаг ой — хүн явах нь ховор, мод ихтэй зэлүүд газар

  • балар ой — битүү ой

  • бөглүү ой — алс хол, зэлүүд ой

  • харанхуй ой — өтгөн шигүү модтой, нарны тусгал муу газар

  • тачир ой — сийрэг модтой хэсэг газар

  • өтгөн шигүү ой — мод ихээр багшран ургасан газар

  • бургасан ой — бургас мод их хэмжээгээр ургасан хэсэг газар

  • улиасан ой — улиас мод их ургасан хэсэг газар

  • нарсан ой — нарс модтой газар

  • халхавч ой — үер, ган, салхи, шуурга, элс шороо зэрэг байгалийн элдэв гамшгаас сэргийлэхээр ургуулсан хэсэг мод

  • ой сүйтгэх — ойн мод, ургамал зэргийг тасдах, хог тарих

  • ой хамгаалагч/ойн цагдаа/ойн сахиул — ой модыг харж хамгаалах үүрэг бүхий хүн

  • ойн жим — ой дахь нарийн зам

  • ойн эзэн — а.ойг хариуцан эзэмшигч; б.ойн буг бурхад

  • далан насны ой — далан нас хүрсний баяр

  • их сургуулийн тавин жилийн ой — их сургууль байгуулагдаад тавин жил болсныг тэмдэглэх өдөр

  • ойн баярын өдөр — ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал болсон баярын өдөр

  • ойн баярыг тэмдэглэх — ямар нэгэн баярт өдрийг эргэн дурсаж тэмдэглэх

  • ой хүрэх — хүүхэд нэг нас хүрэх

  • ойноосоо өнгөрөх — нэг нас гарантай болох

  • ой ойн дээрээ гарах — нэг насны зөрүүтэй байх, төрөх

  • ой сайн — тогтоох цээжлэхдээ сайн, оюуны чадвар өндөр

  • ой муу — тогтоон цээжлэх чадвар сул, оюуны чадвар муу

  • ойд орох — ухаан санаанд сэрэгдэн мэдрэгдэж бодогдох

  • ойд багтахгүй — оюун ухаанаар бодож олохгүй, санаанаас гадуур зүйл

  • ой алдрах — хүний танин мэдэх, тогтоох, хадгалах, эргэн санах чадвар муудах, өөрчлөгдөх

  • ой сайтай — а.оюуны чадвар өндөр; б.хэр баргийн зүйлээс жигшин зэвүүрхдэг­гүй

  • ой муутай — а.оюуны чадвар сул; б.амархан жигшин зэвүүрхэж байгаа нь

  • ой гутах — муухай юмыг үзэх, амтлах, үнэрлэх зэрэгт дургүй хүрч бөөлжис хүрэх

  • ой загас — амьт. - бие моголцог хэл­бэртэй, цээжиндээ сэлүүртэй, усан дээгүүр халин явдаг нэг зүйлийн загас

Хэлц үг

  • Ой дотор ч бол олон үг бүү хэл

  • Модон дотор ч бол муу үг бүү хэл

  • Хадтай газар ч бол хатуу үг бүү хэл

  • Ой зузаанд уул сүрлэг

  • Ус гүнд нуур сүрлэг

  • Ой мод олон бол нутгийн чимэг

  • Ой ухаан сайн бол насны чимэг

  • Ой мод урттай богинотой

  • Олон хүн сайнтай муутай

  • Ой мод уулын чимэг

  • Эрдэмтэн мэргэд улсын чимэг

  • Ой модонд ооль гээвэл олдохгүй

  • Овоггүй хүнд нөхөд олдохгүй

  • Ой модны дунд урттай охортой

  • Олон хүний дунд сайнтай муутай

  • Ой модны өндөр намыг адилтгах аргагүй

  • Арван хурууны урт богиныг тэгшитгэх аргагүй

  • Ой муутай

  • Олгой чухалтай

  • Ой нүдтэй

  • Тал чихтэй

  • Ой нь ч олигтой болсон шиг

  • Санаа нь ч сайтай болсон шиг

  • Ой тойрохоос

  • Ургаа тойрдоггүй

  • Олон хүн хүчтэй

  • Ой мод нөмөртэй

  • Санаа нь сарьдагийн цаагуур

  • Ой нь огторгуйн цаагуур

  • Ус бүхэн унд биш

  • Ой бүхэн нуруу биш

  • Уул бүхэн эрдэнэгүй

  • Ой бүхэн зандангүй

Зүйр цэцэн үг

  • Олон хүн хүчтэй

  • Ой мод нөмөртэй

  • Ой мод олон бол нутгийн чимэг

  • Ой ухаан сайн бол насны чимэг

Хоршоо үг

  • ой мод — уул хөдөөд ургасан их мод

  • ой хөвч — аглаг битүү ой тайга

  • ой тайга — өтгөн шигүү, аглаг ой мод

  • ой шугуй — багширч өтгөн ургасан модорхог газар, өргөн уудам газарт үргэлжлэн ургасан модод

  • ой билиг — оюун ухаан

  • ой ухаан — юмс үзэгдлийг таньж мэдэх, ухаарч ойлгох, дүгнэх чадвар

  • ой той — ухаж сэрэх чадвар, ухаан санаа

  • ой тогтоолт — юмыг цээжлэх, тогтоох чадвар

Товчилсон үг

  • БОМБ — Барилга, Ой, Мод Боловсруулах

  • БОМБҮ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэр

  • БОМБҮАҮЭ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэрийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэл

  • ОААА — Ой, Агнуурын Аж Ахуй

  • ОАН — Ой, Ан Нэгтгэл

  • ОАСХ — Ой, Ан Судлалын Хүрээлэн

  • ОАҮШХ — Ой, Агнуурын Үйлдвэрлэл Шинжилгээний Хүрээлэн

  • ОАХШБГ — Ой, Агнуурын Хэргийг Шалган Байцаах Газар

  • ОМ — Ой Мод

  • ОМАҮЯ — Ой Модны Аж Үйлдвэрийн Яам

  • ОМҮЭШХ — Ой Модны Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Үгийн гарал

Mongolian Cyrillic ᠣᠢ (oi) ой (oj) Inherited from Classical Mongolian ᠣᠢ (oi), from Middle Mongol ᠣᠢ (ʾwy /⁠hoi̯⁠/), from Proto-Mongolic *hoï (“forest”)

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.