олдох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алдсан гээсэн, хайж хүсэж байсан зүйл нь тохиолдох
- 2.Ойлгогдох, ухагдах, мэдэгдэх
- 3.хуучирсанӨршөөн хүмүүжүүлэх
- 1.Хэтэрхий олон болох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | олдох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | олдоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | олдлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | олдов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | олджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | олдсон |
| Хэвшсэн нэр (-даг) | олддог |
| Холбох нөхцөл (-ж) | олдож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | олдоод |
| Болзох нөхцөл (-вал) | олдвол |
| Хүсэх (-маар) | олдмоор |
| Захирах (-аарай) | олдоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | олдохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
адуу олдох — алдсан адуугаа олох
зав олдох — зав чөлөөтэй болох
бололцоо олдох — бололцоо гарах, тохиолдох
арга нь олдох — учир зүй нь шийдэгдэн ойлгогдох
учир нь олдох — хэрэг явдлын мөн чанар нь илрэх, тайлагдах
олдон засах — өршөөн засах, илбэн засах
мал олдох — мал хэтэрхий олон болох
Хэлц үг
үг олдох — дэмий их ярьж, цаг алдах
олдошгүй орхоодой — эрхэм ховор зүйл
Эдний хэлэлцэхийг сонсож Ургаа үүдэн гаднах хүмүүсийн “Хэн... нийтийн малыг хохируулсан Ургааг л олдошгүй орхоодой болчихож” гэж уур хилэнтэй хэлэлцэхийг сонссоноо зүрх нь цацарч зориг алдран юу ч хэлэлгүй гарч явав (Баяндалай, Ширээт зуугийн шинэ байлдаан).
↑ лам олдохгүй бол буцахдаа залах
↑ оршил дуршил нь олдохгүй
↑ сүүл толгой нь олдохгүй
Зүйр цэцэн үг
Баян хүнд ураг олдох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.