олз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үнэ өртөггүй олсон юм
- 2.Хэрэг явдлаас олсон зүйл
- 3.Дайн байлдааны явцад хэн нэгнээс булаан авсан хүн, эд зүйл
- 4.Ашиг хожвор, орлого.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | олз |
|---|---|
| Харьяалахын тийн | олзны |
| Заахын тийн | олзыг |
| Өгөх орших тийн | олзонд |
| Гарахын тийн | олзноос |
| Үйлдэхийн тийн | олзоор |
| Хамтрахын тийн | олзтой |
| Чиглэхийн тийн | олз руу |
| Олон тоо | олзнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
олз хайх — дэл сул зүйл эрж хайх
олзонд дурлах — үнэ өртөггүй зүйл олохоор ихэд мэрийн шамдах
ном уншаад их олзтой байх — ном уншиж их зүйл мэдэж авах
олзны цэрэг — дайсан этгээдээс барьсан цэрэг
олзны эмээл — олзолж авсан эмээл
Хэлц үг
Гарз гарзнаасаа
Олз өөдөснөөсөө
Оёгч байвал урагч байна
Олз байвал гарз байна
Олз олбин оготнотой адил
Олз олбол олноороо
Гарз гарвал ганцаараа
Олз оройтохгүй
Үр хэнздэхгүй
Олз эхийн цагаан сүүнээс илүү гэх шиг
Зүйр цэцэн үг
Олзны бага нь амттай
Олзын урам их
Гарзын гарам их
Олз олвол олноороо
Гарз гарвал ганцаараа
Хоршоо үг
олз ашиг — аливаа зүйлээс илүү гарсан орлого
олз идэш — үн өртөггүй олдох хүнс болон эдийн зүйл
олз олбор — ямар нэгэн зарлагагүйгээр олсон зүйл
олз омог — ашиг орлого
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.