омог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ааг, шар
- 1.Ирмэгтэй юмны дугуй хяр
- 1.Овог
Англи утга
- нэр үгpride, haughtiness; arrogance, vanity; hubris, contemptuousness; rage
- нэр үгalternative form of овог (ovog, “clan, family”)
- нэр үгonly used in чихний омог (čixnii omog) and нударганы омог (nudargany omog)
- нэр үгonly used in олз омог (olz omog, “gain, spoils”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | омог |
|---|---|
| Харьяалахын тийн | омгийн |
| Заахын тийн | омгийг |
| Өгөх орших тийн | омогд |
| Гарахын тийн | омгоос |
| Үйлдэхийн тийн | омгоор |
| Хамтрахын тийн | омогтой |
| Чиглэхийн тийн | омог руу |
| Олон тоо | омгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ямаан омог — өнгөн дээрээ сүржин, огцом түргэн уур
омог нь шатах — ааг, шар нь хөдлөн хөөрөх
омгийг нь дарах — а.ааг сүрийг нь бууруулах, зориг цөсийг нь мохоох; б.юмыг эсгэх болон барьж оёхдоо хошуурсан хэсгийг нь нугалах
омог төрөх — ааг, шар нь хөдлөх
омог заах — өөрийн хүчинд бардамнах
омог шантрах — ааг хүч нь буурах
омог төгөлдөр — өөрийн сүр хүчинд итгэл төгс байгаа нь
омог бардам — өөрийнхөө илүүтэйд бардамнах байдал
чихний омог — чихний дэлбээний хажууд байрлах дугариг хэлбэртэй жижиг хэсэг, чихний хяр
нударганы омог — нударганы хошууран гарсан хэсэг
Хэлц үг
Омог биеэ зовоодог
Улиг бусдыг зовоодог
Омог дээрэнгүй хүнтэй ханилахад яршигтай
Оготор сүүлтэй нохойг үзэхэд шившигтэй
Омог зальхайг өвөрлөсөн хүнд уршиг ирэх нь зайлшгүй
Осол цалгайг сурсан хүн хэрэг олох нь зайлшгүй
Омог ихэдвэл орон эзлэгч хаанд ч зохихгүй
Орох ихэдвэл орчлон дэлхийд ч зохихгүй
Омог ихэдвэл осол дагана
Овор ихэдвэл өшил дагана
Омог ихэдвэл осолдоно
Овор муудвал доройтно
Омог нэгтийн чих нэг
Угсаа нэгтийн яс нэг
Омог хөдлөөд зовно
Хилэн цохилоод сөнөнө
Хүсэл ихтийн хүзүүг дар
Омог ихтийн омрууг дар
Зүйр цэцэн үг
Омог биеийг зовоодог
Улиг бусдыг зовоодог
Омог нэгтийн чих нэг
Угсаа нэгтийн яс нэг
Хоршоо үг
ааг омог — хүн, амьтны ид чадал
омог зориг — төрх байдалд илрэх сүр
омог сүр — ид хав, чадал
омог хорсол — ихэд тэчъяадан шаралхах нь
атаа омог — бусдад ихэд атаархан шаралхах нь
уур омог — сэтгэл санаа тааламжгүй болж, уурласнаас үүсэх догшин зан ааш, хилэн
отог омог — үндэс угсаа
омог төрөл — садан төрлийн холбоо
угсаа омог — уг гарал нэгтэй хүмүүс
олз омог — ашиг орлого
Үгийн гарал
From Proto-Mongolic *omag (“courage”), compare Bonan omogh.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.