онги
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ургаа мод язгуураараа ховхрон унаснаас үүссэн хонхорхой
- 2.Багаж хэрэгслийн ишийг углах нүх
- 3.Бялууны матигар үзүүрт жин нэмэх зорилгоор хийсэн төмөр углуурга
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | онги |
|---|---|
| Харьяалахын тийн | онгийн |
| Заахын тийн | онгийг |
| Өгөх орших тийн | онгид |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | онгитой |
| Чиглэхийн тийн | онги руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
модны онги — модны язгуур байсан ором
шанаганы онги — шанаганы ишийг углах нүх
хүрзний онги — хүрзний иш тогтоох нүх
онги бялуу — хоёр тохой орчим урт бөгөөд бүдүүн матигар үзүүрт нь төмөрлөг углуурга бүхий бялуу
онги шаахай — оёосгүйгээр углан өмсдөг тагалцаг шаахай
онгин тамга — дундаа хоосон дугариг хэлбэртэй малын тамга
онги цохих — үндсээрээ ховхортол нь хүчтэй цохих
онги татах — ховх татах
Хэлц үг
Уг сайтыг харж урагж
Онги сайтыг шилж цавч
Уг үгүй хүн ноён болохгүй
Онги үгүй сүх түлээ хагалахгүй
Уг сайт хүнтэй
Ураг болоход урамтай
Онги сайт сүхтэй
Түлээ цавчихад урамтай
Хоршоо үг
онги санги — эвдэрч хэмхрэн нүх сүвтэй болсон нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.