онгон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Шүтээн, сахиус
- 2.бөө мөргөлБөөгийн шашны онгод сахиус оршсон хэмээн тахих тахилгат зүйл
- 3.Дээдсийн шарилыг хөдөөлүүлсэн газар
- 4.шилжсэн утгаОнгон шүтээндээ өргөж өөрсдөө эдлэхээ больж дархалсан зүйл
- 5.шилжсэн утгаХүн эзэмшиж хэрэглээгүй ариун
Англи утга
- нэр үгvirgin
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | онгон |
|---|---|
| Харьяалахын тийн | онгоны |
| Заахын тийн | онгоныг |
| Өгөх орших тийн | онгонд |
| Гарахын тийн | онгоноос |
| Үйлдэхийн тийн | онгоноор |
| Хамтрахын тийн | онгонтой |
| Чиглэхийн тийн | онгон руу |
| Олон тоо | онгонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
онгон сүнс — нас барагсдын сүнс шингэсэн зүйл
онгон уул — хуучир. - тахилгат дархан уул
онгон тахилга — хуучир. - эрхэмлэн тахисан шарил, булш зэрэг
Чингисийн онгон — Чингис хааны шарил болон эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс нь оршуулсан газар
эцгийн онгонд ёслох — эцгийнхээ оршуулгад ёслон мөргөл үйлдэх
онгон морь — а.бөөг хөдөөлүүлэхдээ дагуулж тавьсан, уналгад хэрэглэх ёсгүй морь; б.унаж эдлэгдээгүй эмнэг морь
онгон мал — дархалж сэтэрлэсэн мал
онгон тал — байгалийн унаган төрхөөрөө буй газар нутаг
онгон дэл — а.морины мундаад үлдээсэн хур дэл; б.огт хайч хүргээгүй унаган дэл
онгон үс — а.багын унаган үс; б.хүний ур мэнгэн дээр ургасан туг үс; в.залуу хүний толгойд ургасан хэсэг цагаан үс
онгон бүсгүй — бэлгийн харилцаанд ороогүй эмэгтэй
онгон зантай — эрх танхил зан
онгон зэрлэг — хүн, амьтнаас хол хөндий
Хэлц үг
Орон дээр шээх нялхгүй бол
Онгон дээр шороо нэмэх үргүй
Хоршоо үг
онгон шүтээн — а.тахин шүтэж буй эзэд, савдагийн сүг сүнс, тэдгээрийг дүрсэлсэн дүрс; б.шилж. ариун нандин, эрхэм зүйл
онгон дархан — хүн, амьтан хүрч хөндөөгүй болон хөндөж болохгүй хэмээн дархалж эрхэмлэсэн ариун зүйл
онгон ороо — хүнд огт баригддаггүй ороо догшин
атар онгон — а.хагалж тариалаагүй эрүүл газар; б.уналга эдэлгээнд хэрэглэгдэж байгаагүй эмнэг мал адгуус; в.эрх танхи, бага балчир үе
эмнэг онгон — атар онгон
онгон омголон — ардаг догшин, омог бардам зан
онгон омог — хүнд дийлэгдэж, омог сүрээ даруулж үзээгүй бардам догшин зан ааш
элэгсэг онгон — дотно, найрсаг байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.