онгоц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ус хийгээд малаа усалбал, худаг дээр байдаг мал усалдаг онгоц болно.
- 2.Тариа будаа хийгээд малдаа өгвөл тэжээлийн онгоц болно.
- 3.Ус хийгээд дотор нь биеэ угаавал бие угаадаг онгоц болно.
- 4.Урсгал усанд тавиад дээр нь суугаад явбал хөвдөг онгоц болно.
- 5.Хөвдөг онгоцныхоо хэмжээ, чадлыг нь ихэсгэвэл хөлөг онгоц болно.
- 6.Нисгэвэл нисэх онгоц болно.
- 1.Юмыг дотор нь агуулах ховил бүхий урт гонзгой хэлбэртэй сав
- 2.Малд тэжээл, ус өгөх гонзгой хэлбэртэй хэрэгсэл, сав
- 3.Дотор нь орж бие угаах хэрэгсэл;
- 1.Усанд хөвөгч тээврийн хэрэгсэл
- 2.Далавч бүхий тээврийн нисэх хэрэгсэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtrough (container for watering or feeding animals); bathtub; other oblong containers, such as for holding arrows or candles; boat; ship; airplane
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | онгоц |
|---|---|
| Харьяалахын тийн | онгоцны |
| Заахын тийн | онгоцыг |
| Өгөх орших тийн | онгоцонд |
| Гарахын тийн | онгоцноос |
| Үйлдэхийн тийн | онгоцоор |
| Хамтрахын тийн | онгоцтой |
| Чиглэхийн тийн | онгоц руу |
| Олон тоо | онгоцнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сумны онгоц — сум хийх урт, нарийхан ховилт сав
худгийн онгоц — худгийн ус хийх урт гонзгой хэлбэртэй модон сав
хүжний онгоц — хүж агуулах сав
мал услах онгоц — мал услах модон сав
тэжээлийн онгоц — малд тэжээл тавьж өгөх гонзгой хэлбэртэй сав
чулуун онгоц — чулууг хашиж хийсэн гонзгой хэлбэртэй хэрэгсэл
онгоцны дэр — мал услах онгоцны ивүүр
онгоц татах — ногоо тарихаар мөр татах
усан онгоц — усанд хөвөгч тээврийн хэрэгсэл
далбаат онгоц — далбааг салхинд хийсгэн явах тээврийн хэрэгсэл
галт онгоц — далай тэнгис, гол мөрөнд явах уурын хөдөлгүүртэй онгоц
уурын онгоц — уурын хөдөлгүүртэй онгоц
гуя онгоц — ухмал гуалинг холбож хийсэн онгоц
сал онгоц — холс мод зэргийг зэрэгцүүлэн холбож хийсэн усны урсгал дагуу хөвөх, голдуу мод, түлээ тээвэрлэх хэрэгсэл
гар онгоц — бүхэл модыг ухаж хийсэн цөөн хүн сууж явдаг бяцхан хөлөг онгоц
шумбагч онгоц — усны мандал болон усан доогуур шумбан явах онгоц
шувуун онгоц — хамар шуумгай, хойд тал нь тэгш хэлбэртэй усны онгоц
нисэх онгоц — агаарын тээврийн хэрэгсэл
бөмбөгдөгч онгоц — агаараас бөмбөг хаядаг нисэх тээврийн хэрэгсэл
байлдааны онгоц — дайн байлдааны үед агаарын тулалдаанд зориулан бүтээсэн тээврийн хэрэгсэл
онгоцны байр — нисэх онгоц, нисдэг тэрэг засварлах, техникийн үйл-чилгээ хийх, хадгалах байгууламж
онгоцны буудал — а.онгоц буух, нисэх зориулалтын талбай; б.онгоцоор зорчигчид, ачаа барааг хүлээн авах, үдэх газар
онгоц унах — онгоц хүч алдан ойчих
онгоц сүйрэх — агаарын тээврийн хэрэгсэл ямар нэгэн шалтгааны улмаас унаж ойчих
Хэлц үг
Ухаан муутай бол олны шившиг
Онгоц муутай бол усны шившиг
Хоршоо үг
хөлөг онгоц — тусгай багаж, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн хүчин чадал ихтэй усанд хөвөгч тээврийн хэрэгсэл
Үгийн гарал
From Classical Mongolian ᠣᠩᠭᠣᠴᠠᠰ (ongɣočas), ultimately from Proto-Mongolic *oŋgaca, compare Dongxiang onghocho (“trough”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.