онол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Онох байдал, оновор
- 1.Байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн бодот хууль, зүй тогтлыг нийгмийн практик үйл ажиллагаа, туршлагад тулгуурлан хөгжил хөдөлгөөнд нь тусган боловсруулж нэгтгэн дүгнэсэн үйл ажиллагаа
Англи утга
- нэр үгtheory; doctrine, -ism
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | онол |
|---|---|
| Харьяалахын тийн | онолын |
| Заахын тийн | онолыг |
| Өгөх орших тийн | онолд |
| Гарахын тийн | онолоос |
| Үйлдэхийн тийн | онолоор |
| Хамтрахын тийн | онолтой |
| Чиглэхийн тийн | онол луу |
| Олон тоо | онолууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
онолыг нь харах — онож байгаа эсэхийг нь харах
эш онол — үндсэн үзэл сургаал
шинэ онол — шинжлэх ухааны аль нэг салбарт шинэ ойлголт ухагдахуун бий болгох
онол дагах/онол баримтлах — хэн нэгний гаргасан сургаал, саналыг баримтлан дагах
Хэлц үг
Оньс түлхүүрийн хэлхээ нэг
Онол үйлийн холбоо нэг
Хоршоо үг
арга онол — тухайн ажлыг хийж гүйцэтгэх барил болон баримтлах сургаал, үзэл
онол мэдэл — юмс үзэгдлийн талаар шинжлэх ухааны үндэстэйгээр нэгтгэн дүгнэх чадвар
онол ухаан — байгаль, ертөнц хийгээд нийгэм, сэтгэхүйн тухай мэдлэгийн системт дүгнэлт
онол санал — тухайн зүйлийн талаарх санаа бодол
үзэл онол — шинжлэх ухааны ерөнхий зарчим, практик үйл ажиллагаанд тулгуурлан боловсруулж нэгтгэн дүгнэсэн байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн тухай тогтсон номлол
Үгийн гарал
онох (onox, “to hit, to guess, to understand”) + -л (-l), compare Kalmyk онл (onl, “theory, dexterity, skill”), Buryat онол (onol, “dexterity”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.