оо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гоо сайханд хэрэглэх зөөлөн, нарийн нунтаг, энгэсэг
- 2.Шүд угаах зориулалт бүхий нунтаг, өтгөн зүйл
- 1.Шохой
- 1.Нялх хүүхдийг ямар нэгэн юмнаас жигшээхэд хэрэглэх аялга үг;
- 2.Таагүй зүйлээс жигшиж уулга алдахад хэлдэг үг
Англи утга
- нэр үгpaste; powder
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | оо |
|---|---|
| Харьяалахын тийн | ооны |
| Заахын тийн | оог |
| Өгөх орших тийн | оод |
| Гарахын тийн | ооноос |
| Үйлдэхийн тийн | оогоор |
| Хамтрахын тийн | оотой |
| Чиглэхийн тийн | оо руу |
| Олон тоо | оонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нүүрний оо — нүүрэнд түрхдэг нунтаг зүйл
оо тавих — энгэсэг түрхэх
оо түрхүүр — оо түрхэх хэрэгсэл
шүдний оо — шүд угаах зүйл
нойтон оо — шүд угаах зориулалтын шингэн эд
оон бийр — тунамал шохойд элдэв зүйлийн өнгийг холиод хэвэнд цутгаж хийсэн самбарт бичиж зурахад зориулсан цагаан өнгийн бийр
оон будаг — ус, шингэн цавуу, цагаан нунтгийг зуурч хийсэн будаг
–Оо! яриа
Хэлц үг
Олгойн царайтай байгаад
Оо энгэсэгт дуртай
Зүйр цэцэн үг
Оог царайдаа түрхдэгээс биш уландаа түрхдэггүй
Хоршоо үг
оо энгэсэг — нүүрэнд түрхэх гоо сайхны бүтээгдэхүүн
оо саван — шүд болон хир буртаг угаах зориулалтын хэрэглэл
оо сойз — шүд угаах, цэвэрлэх хэрэгсэл
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠣ (o) оо (oo)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.