оргих
Тайлбар
- 1.Шингэн зүйлийн хөөрч, дэврэх
- 2.Хий дээш бургилан хөөрөх
- 3.Булаг шанд ундран гарах
- 1.Ямар нэгэн шинж тэмдэг биед сэрэгдэн мэдрэгдэх
- 2.Тухайн нэрээр илэрсэн байдал, шинж гаргах
- 3.Доргилтын хүчинд өртөгдөж уг байрнаасаа сугаран гарах
- 4.шилжсэн утгаХүний сэтгэл хөөрөх, бадрах
- 5.шилжсэн утгаАжил ид өрнөх, ундрах
Ойролцоо үг
Нийлмэл үг
цоргоор ус оргин гарах — цоргоор ус олгойдон гоожих
цай оргих — цай буцлан дэврэх
хоол оргих — хоол дэвэрч асгарах
утаа оргих — утаа бургин гарах
дотор муухай оргих — дотор эвгүйрхэх
нойт оргих — нойтон зүйл биед хүрч мэдрэгдэх
халуу оргих — халуун зүйл биед мэдрэгдэх
оргин хөдлөх — гадаад хүчний нөлөөллөөр байрнаасаа хөдлөх
уур хилэн оргих — ихэд уурлах
ажил оргих — ажил ихэд өрнөх
оргидог хүн — үнэн байдал дээр нэмж чимэн худал ярьдаг хүн
Хэлц үг
хүйт оргих — бие жихүүцэх
дуулгаваргүй толгой оргих/дүлий дүмбэ оргих — огт сонсоогүй мэт байдал гаргах, хэнэггүй царайлах
↑гол өөд хүйт оргих
↑ гол руу нь халуу оргих
↑ дуулгаваргүй толгой оргих
↑ дүлий дүмбэ оргих
↑ дүлий худал оргих
↑ чих нь халуу оргих
Оргих гал өөдөө
Урсах гол уруугаа
Оргих нь ихэдвэл ширгэх нь их
Орох нь ихэдвэл гарах нь их
Орох нь их бол гарах нь их
Оргих нь их бол ширгэх нь их
Зүйр цэцэн үг
Орох нь их бол гарах нь их
Оргих нь их бол ширгэх нь их
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.