орчин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг зүйлийг тойрон хүрээлж буй ойр хавь
- 2.Эргэн тойрны нийгэм ахуй байдлын нөхцөл төлөв хийгээд эдгээр нөхцөлийн нийтлэг зүйлээр холбоотой хүмүүсийн цогц
- 3.Зайг дүүргэж байгаа бодос;
- 4.Орчим.
- 5.харилцаа дамжихад нөлөөлөх хөндлөнгийн зүйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | орчин |
|---|---|
| Харьяалахын тийн | орчны |
| Заахын тийн | орчныг |
| Өгөх орших тийн | орчинд |
| Гарахын тийн | орчноос |
| Үйлдэхийн тийн | орчноор |
| Хамтрахын тийн | орчинтой |
| Чиглэхийн тийн | орчин руу |
| Олон тоо | орчнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
орчны байдал — эргэн тойрны байдал
хүрээлэн байгаа орчин — тойрон хүрээлж буй шим ертөнц
орчиндоо дасах — хүрээлэн буй нөхцөлдөө зохицох
орчноос болох — эргэн тойрны нөхцөл байдлаас шалтгаалах
орчиндоо зохицох чадвар — тухайн нөхцөл байдалд дасан зохицох чадвар
орчин ахуй — хүмүүсийн эргэн тойронд орших байгаль ба нийгмийн бүхий л үзэгдэл, хэрэг явдал
орчин ертөнц — байгаль болон хүний нийгмийн аливаа хэрэг бодосын нийлбэр
орчин зүй — ургамал, амьтан, тэдгээрийн бүл, бүлгэмдэл орших орчны харьцаа холбоог судалдаг ухаан
орчин зүйч — орчин зүйн шинжлэх ухааныг судалдаг хүн
орчин үе — амьдарч буй тухайн цаг, шинэ үе
Зүйр цэцэн үг
Олондоо онцгой
Орчиндоо модхой
Хоршоо үг
орчин тойрон — хүрээлэн байгаа газар, эргэн тойрон
байгаль орчин — а.хүрээлэн буй сав шим ертөнц; б.хүний гараар бүтээгдээгүй, аяндаа бий болсон зүйл
Товчилсон үг
БОАЖ — Байгаль Орчин, Аялал Жуулчлал
БОАЖЯ — Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
БОУЦУ — Байгаль Орчин, Ус, Цаг Уур
БОХХБХ — Байгаль Орчин, Хөдөөгийн Хөгжлийн Байнгын Хороо
МОҮУЗ — Монголын Орчин Үеийн Уран Зохиол
МОҮУЗТ — Монголын Орчин Үеийн Уран Зохиолын Түүх
МОҮУЗТТ — Монголын Орчин Үеийн Уран Зохиолын Товч Түүх
НБОЭГ — Нийслэлийн Байгаль Орчин, Экологийн Газар
ОҮ — Орчин Үе
ОЦМХ — Орчин Цагийн Монгол Хэл
СМ — “Современная Монголия” (“Орчин үеийн Монгол”) [сэтгүүл]
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.