орчлон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дэлхийн бөмбөрцөг хийгээд бусад одон цогцыг багтаасан хязгааргүй огторгуй;
- 2.Орон цагийн хувьд хязгааргүй хэлбэрээр төгсөлгүй оршин буй материаллаг бүх ертөнц, алив бодос ба тэдгээрийн орших хэлбэрийн ерөнхийлөл
Англи утга
- нэр үгuniverse
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | орчлон |
|---|---|
| Харьяалахын тийн | орчлонгийнW |
| Заахын тийн | орчлонгW |
| Өгөх орших тийн | орчлондW |
| Гарахын тийн | орчлонгоосW |
| Үйлдэхийн тийн | орчлонгоорW |
| Хамтрахын тийн | орчлонтойW |
| Чиглэхийн тийн | орчлон руу |
| Олон тоо | орчлонгуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
орчлонгоос одох — нас барах
Хэлц үг
орчлонгийн мөнх бусыг үзүүлэх — орчлонгоос одох
орчлонгийн тоос хөдөлгөх — амьд явах
~Орчлонгийн тоос хөдөлгөж яваа
Олон аавын хүүхдэд
Өөр өөрийн хэрээр олз гарз хоёр
Өдөр шөнө шиг ээлжилж байдаг юм
(Р.Чойном, Гарз)
орчлонгийн улаан тоос — хорвоо ертөнцийн хэрэг явдал
Орчлонгийн улаан тоосноос ангижран бясалгал хийвэл үнэний мөр олж болно (Б.Ринчен, Үүрийн туяа).
орчлонгоос одох/салах/халих — үхэх, насан эцэс болох
Ринчен багш нүдэндээ нулимстай, зүрхэндээ төмөртэйгээр энэ орчлонгоос салж явлаа (А.Сундуй, Хожигдсон захидал).
Энэ яриа чухамдаа таван жилийн өмнө хүний төлөө орчлонгоос хальсан Догоо авгайн тухай нэг нь дурсан санаж, нөгөө нь батлан өгүүлсэн яриа байлаа (С.Дашдооров, Өндөр эжий).
Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийджээ (Д.Намсрай, Жамухын өчил).
орчлонд хонжигдох — тухайн нийгмийн ёс цааз, эрх сүрд автаж, зовлон амсах
Орчлонд хонжигдсон биднийг өр өвдөх та нар, юутай сайхан сэтгэлтэй улс билээ. Төвөг чирэгдэл татав гэж эс бодвол тань, би нүүх дуртай байна (Б.Ринчен, Үүрийн туяа).
↑ нарт орчлонгийн ус уух цаг
Одтой тэнгэрээр хөнжил хийж
Орчлон дэлхийгээр дэвсгэр хийх
Олбог дарж гэр сахиснаас
Орчлон хэсэж оймс элээ
Омогтой хэлтэй өвгөн
Орчлон тойрдог
Оронгүй оргодол
Орчлон тойрсон бадарч биш
Орчлон байгаагүй бол
Үйл үүл хаанаас гарах вэ?
Орчлон гэдэг чинь
Оосор бүчгүй
Орчлон нараар гэгээрдэг
Хүн эрдмээр гэгээрдэг
Орчлон орой болгон жороо
Од шөнө болгон жиргээ
Зүйр цэцэн үг
Олонд зэмлэгдэж
Орчлонд жигшигдэх
Орчлон нараар гийдэг
Хүн эрдмээр гийдэг
Хоршоо үг
орчлон хорвоо — бидний амьдарч буй дэлхий ертөнц
орчлон дэлхий — дэлхийн бөмбөрцөг дээрх газар нутаг, ертөнц
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.