оршил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Орших байдал
- 2.Ямар нэгэн бичиг зохиолын өмнөх өгүүлэл; ном зохиогч, хянан засварлагч, орчуулагч, хэвлүүлэгч нар уг ном, түүний агуулга зорилгын талаар уншигчдад урьдчилан тодорхой мэдээлэл өгөхийн тулд бичсэн товч тайлбар өгүүлэл
- 3.Дуурь, бүжгэн жүжиг, жүжгийн эхлэл.
- 1.Шарил булах газар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | оршил |
|---|---|
| Харьяалахын тийн | оршлын |
| Заахын тийн | оршлыг |
| Өгөх орших тийн | оршилд |
| Гарахын тийн | оршлоос |
| Үйлдэхийн тийн | оршлоор |
| Хамтрахын тийн | оршилтой |
| Чиглэхийн тийн | оршил луу |
| Олон тоо | оршлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
оршил үг — ном зохиолын өмнө бичсэн үг
оршил болгон ярих — ярих хэлэх зүйлийнхээ товч санааг танилцуулах
бичгийн оршил — бичиг зохиолын өмнөх өгүүлэл
номын оршил — номын өмнөх өгүүлэл
оршил шүлэг — а.эрт цагийн хөшөө дурсгал, орд харшийн ханан дээр бичсэн бичиг; б.нийтлэлийн болон зохиолын эхэнд юмуу аль нэг хэсэгт зохиогчийн шигтгэж өгсөн ишлэл, сургаал, цэцэн үг
оршлын бичээс — бунхан дээр шүлэглэн бичсэн бичээс
бат оршил — Богдын өлмий бат оршихыг ерөөх ёслол
бат оршил өргөх — энх тунх байхыг ерөөх
Хэлц үг
оршил дуршил нь олдохгүй — тогтворгүй олон зантай хүн
Хоршоо үг
оршил/оршил булш — шарил булсан газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.