Үндсэн хэсэг рүү шилжих

осол

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Анхаарал болгоомжгүйгээс болж гарсан алдаа, эндэл

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийносол
Харьяалахын тийнослын
Заахын тийнослыг
Өгөх орших тийносолд
Гарахын тийнослоос
Үйлдэхийн тийнослоор
Хамтрахын тийносолтой
Чиглэхийн тийносол луу
Олон тооослууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • гэр ахуйн осол — гэр ахуйд гарсан алдаа эндэл

  • автын осол — машин техникийн бүрэн бус байдал, жолоочийн буруу зэргээс болж гарах эндэл

  • машины осол — машин мөргөлдөн гэмтэж сүйдсэн нь

  • ослын дохио — осол эндэл болсныг мэдэгдэх дохио тэмдэг

  • осол болох — алдаа, эндэл гарах

  • осол гаргах — анхааралгүйгээсээ болж алдаа хийх

  • осолд орох — гэнэт муу явдал тохиолдох

Хэлц үг

  • Омог зальхайг өвөрлөсөн хүнд уршиг ирэх нь зайлшгүй

  • Осол цалгайг сурсан хүн хэрэг олох нь зайлшгүй

  • Осол бүхэн орой дээр

  • Буруу бүхэн бөгсөн дээр

  • Осол хийсэнгүй

  • Дусал нэмжээ

Зүйр цэцэн үг

  • Омог зальхайг өвөрлөсөн хүнд уршиг ирэх нь зайлшгүй

  • Осол цалгайг сурсан хүн хэрэг олох нь зайлш­гүй

  • Омог ихэдвэл осол дагана

  • Овор ихэдвэл өшил дагана

Хоршоо үг

  • осол буруу — гэм, алдаа дутагдал

  • осол гэмтэл — үйлдвэрлэлийн болон ахуйн ослоос үүдэн хүний бие махбодод гэмтэл учрах нь

  • осол гэнэдэл — осол эндэл

  • осол цалгай — хайнга, наз­гай байдлаасаа болж гаргасан алдаа дутагдал, гэм буруу

  • осол цалгар — салан задгай, омтгой байдал

  • осол эндэл — анхаарал болгоомжгүйгээс болж гаргасан алдаа

  • осол эндэгдэл — алдаа эндэл

  • аюул осол — гэнэт тохиолдох амь насанд халтай хэрэг явдал

  • осол гай — хүний амь үрэгдэх, бэртэх зэрэг аюул, сүйдэл

  • үзэл осол — а.алдаатай үзэл бодол; б.эндүүрэл

Товчилсон үг

  • ҮОМШӨ — Үйлдвэрлэлийн Осол, Мэргэжлээс Шалтгаалах Өвчин

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.