отгон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төрсөн ах дүүсийн хамгийн бага нь
- 2.Эцсийн, төгсгөлийн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | отгон |
|---|---|
| Харьяалахын тийн | отгоны |
| Заахын тийн | отгоныг |
| Өгөх орших тийн | отгонд |
| Гарахын тийн | отгоноос |
| Үйлдэхийн тийн | отгоноор |
| Хамтрахын тийн | отгонтой |
| Чиглэхийн тийн | отгон руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
отгон хүү — айлын хамгийн бага хүү
отгон бэр — тухайн айлын хамгийн бага хүүтэй гэрлэсэн эмэгтэй
отгон хуруу — чигчий хуруу
отгон шавь — хамгийн сүүлийн шавь
отгон найр — жилийн хамгийн сүүлийн найр
отгон цулбуур — мандал морь
отгон сур — хуучир. - тухайн жилийн хамгийн сүүлчийн сур харвалгын тэмцээн
отгон чавхдас — хөгжмийн утасны хамгийн нарийн чавхдас
Хэлц үг
отгон сүнс оройд гарах — ихэд айж цочих
Ороо морь жороо шинжтэй
Отгон хүүхэн ноён шинжтэй
Отгон хүү гэж орой босож
Эрхэмсэг танхай гэж эрт унтах
Отгон хүү оройтохгүй
Оройн хэнз оройтох
Отгон хүү хүндтэй
Охийн хүү шимтэй
Ууган хүү омголон
Отгон хүү наалинхай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.