отох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сэмхэн амдаж хүлээх, тосч хүлээх
- 2.шилжсэн утгаБусдыг тагнах буюу салахгүй дагах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | отох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | отно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | отлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | отов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | отжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | отсон |
| Хэвшсэн нэр (-даг) | отдог |
| Холбох нөхцөл (-ж) | отож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | отоод |
| Болзох нөхцөл (-вал) | отвол |
| Хүсэх (-маар) | отмоор |
| Захирах (-аарай) | отоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | отохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
араатныг отох — араатныг явах замд нь амдан хүлээх
чоно отох — чоныг явах замд нь сууж хүлээх
зам отох — ямар нэгэн унааны явах замыг тосох
отож суух — амдан хүлээж суух
гэртээ ирэхийг нь отож байгаад уулзах — гэртээ ирж буйг нь тандан хүлээж байгаад тосч уулзах
ам отох — хэлэх үг бүрийг тандан сонсох
сиймхийг нь отох — ямар нэгэн чөлөө гарахыг хүлээх
отон харах — бусдыг сэм ажиглан харах
отож гэтэх — сэм гэтэх, тандах
Зүйр цэцэн үг
Муу санаа биеэ отох
Хоршоо үг
анах отох — ямар нэгэн зүйл болохыг тандан хүлээх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.